Шигеру Ишибаг Японы хууль тогтоох байгууллага Ерөнхий сайдаар батлахаас өмнө Кишидагийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэж Kyodo news агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлж буйгаар өнөөдөртөө Японы парламент ээлжит бус хуралдаанаараа эрх баригч Либерал ардчилсан намын дарга Шигэрү Ишибаг Японы шинэ Ерөнхий сайдаар сонгох төлөвтэй байна.
Дараа нь шинэ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарлах ёстой.
Японы Батлан хамгаалахын сайд асан 67 настай Шигэрү Ишиба эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүнээр 9-р сарын 27-нд сонгогдсон юм.
Тэрбээр НАТО-гийн Азийн хувилбарыг бий болгох, Японы батлан хамгаалах хүчнийг өргөжүүлэхийг дэмжигч гэдгээрээ алдартай.