Баримт бичигт парламент дахь эвслийн 81 гишүүн гарын үсэг зурсны 72 нь "Ялагдашгүй Франц" намын гишүүд байв.
Тогтоолд гарын үсэг зурах болсон шалтгаан нь Макрон тус намын төлөөлөгчийг Ерөнхий сайдын албан тушаалд томилохоос “эрс” татгалзсан явдал байв.
"Ерөнхийлөгч Макрон өнгөрсөн долдугаар сард болсон хууль тогтоох байгууллагын сонгуульд илэрхий ялалт байгуулсан эвслээс Ерөнхий сайдыг томилохоос татгалзсантай холбогдуулан тогтоол санаачлагчид Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг парламентаас эхлэхийг уг тогтоолыг санаачлагчид хүсэж байна" гэж “Ялагдашгүй Франц” намын мэдэгдэлд онцолжээ
Өмнө нь BFMTV суваг Францын шинэ Ерөнхий сайдыг есдүгээр сарын 4-нд томилно гэсэн мэдээллийг үгүйсгэж байсан юм. "Шинэ Ерөнхий сайдын нэрийг энэ лхагва гарагийн орой зарлахгүй" гэж хэвлэлд бичжээ.