ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн загийн чуулганы үеэр БНХАУ-ын орлогч дарга Хан Жентэй уулзах бөгөөд уулзалтын ярианы гол сэдэв нь Оросын төрийн тэргүүний Монголд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын дээд түвшинд хүрсэн тохиоролцоонууд байх болно. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэв.
“Энэ нь манай хоёр орны /ОХУ,БНХАУ/ харилцааны хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж буй янз бүрийн асуудлыг бодитойгоор хэлэлцэх боломжийг ашиглах, тэр дундаа өмнө нь Улаанбаатарт болсон тодорхой яриа хэлэлцээг цаашид хөгжүүлэхэд хэрэг болно гэдэгт бид найдаж байна” гэж Кремлийн төлөөлөгч тэмдэглэв.
ОХУ Монголын газар нутгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих төслийг хэрэгжүүлж байна. Барууны хэвлэлүүд уг төслийг царцаах тухай таамаг дэвшүүлж байсан ч В.Путин Улаанбаатарт айлчлах үеэрээ уг төсөл улсын шалгалтад хамрагдаж байгаа гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дурдсан Орос-Монгол-Хятадын коридорын төслийг шинэчлэх тухай Песков ярихдаа “Гурван талт хамтын ажиллагааг Монголын газар зүй, геополитикийн байр суурийг харгалзан цаашид бэхжүүлэх хэрэгтэй гэсэн ойлголт бий”, “хөгжлийн чиглэлийн өөр хувилбар байхгүй” гэж Кремлийн төлөөлөгч онцолжээ.