Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн тэргүүн асан Мартин Винтеркорн дизель түлштэй холбоотой дуулианы улмаас Брауншвейгийн шүүх хурлаар оржээ. Энэ тухай Blooberg мэдээлэв.
Винтеркорн болон компанийн бусад дөрвөн захирлыг залилан мэхэлсэн, худал мэдүүлэг өгсөн, хэрэгт 2019 онд буруутгасан юм. Хожим Винтеркорны эсрэг хэргийг бусад хэсгээс нь салгаж, эрүүл мэндийн асуудлаас болж хойшлуулжээ.
Хууль сахиулах байгууллагуудын үзэж буйгаар “Volkswagen” компани нь 2014 онд дизель хөдөлгүүртэй автомашинуудыг хорт утааны бодит үзүүлэлтийг нь бууруулдаг программ хангамжаар тоноглосон явдлыг Винтеркорн мэдэж байжээ.
Ийнхүү тус компани агаарын бохирдлын стандартыг хангаагүй 9 сая автомашиныг АНУ, Европт борлуулжээ. Хэрэглэгчдэд учирсан нийт хохирол 100 сая еврогоор хэмжигдэж байна.
Винтеркорны өмгөөлөгчийн мэдэгсэнээр “Volkswagen” компанийн тэргүүн асан Германы прокурорын мэдэгдэлтэй санал нийлэхгүй байна. "Бидний эсрэг өдүүлсэн хэргийг үгүйсгэж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Шүүх хурал 2025 оны есдүгээр сар хүртэл үргэлжилж магадгүй.