Эмч нар нас барсан хүнийг дахин амилуулж чадна гэж АНУ-ын анагаах ухааны профессор Сэм Парниа мэдэгдэв гэж “Daily Express” сонинд бичжээ.
Тархины үйл ажиллагаа тухайн хүн болон амьтан нас барснаас хойш хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн дараа сэргээгддэг болохыг эрдэмтэд нотолжээ.
Тэд судалгаагаараа үхсэн гахайн тархины эсийг сэргээж чадсан байна.
Энэ нь хүнийг дахин амьдруулах боломжтой гэсэн үг гэж Парниа онцолжээ.
Одоо шинжлэх ухаан нас барсан хүмүүсийг амилуулах технологийг хөгжүүлж байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.
Профессор Парниа нь 30 гаруй жилийн турш үхэл, амьдралын асуудлыг шийдэж байгаа нэгэн.
Тэрбээр Нью-Йорк дахь өөрийн эмнэлэгтээ сэхээн амьдруулах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргаж байгаа аж Түүний ажлын үр дүнд зүрх зогссоны дараа амьд үлдэх хувь нь 33 %-д хүрсэн агаад энэ нь АНУ-ын дундаж үзүүлэлтээс хоёр дахин их үзүүлэлт юм.