Америкийн эрх баригчид Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн онгоцыг саатуулсан тухай CNN суваг мэдээллээ.
“Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурогийн онгоцыг АНУ-ын экспортын хяналт хориг арга хэмжээний тухай хууль зөрчсөний үндсэн дээр саатуулсан” гэж тус суваг АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдлийг иш татсан байна.
Онгоцыг Доминикан улсан байхад нь саатуулан АНУ-ын Флорида муж руу аваачсан байна.
Вашингтон ойролцоогоор 13 сая долларын үнэтэй уг онгоцыг хураан авах бодолтой байгаа аж.