Есдүгээр сарын 1-ний шөгө ОХУ-ын нийслэл Москва хот болон өөр 15 бүс нутаг руу Украины 150 гаруй нисгэгчгүй онгоц зэрэг халджээ. Энэ тухай Оросын Батлан хамгаалах яам мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар дайсны 158 нисгэгчгүй онгоцыг сөнөөж мөн саатулсан байна. Энэ бол Орос украйны дайн эхэлсэнээс хойш хамгийн өргөн хэмжээний дайралт аж.
Үүнээс өмнө наймдугаар сарын 14-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам найман бүс нутагт дайсны 117 нисгэгчгүй онгоц устгасан тухай мэдэгдсэн.
Шөнийн нэг цагаас эхлэн Москва хотын дарга Сергей Собянин Москва болон Москва мужийг чиглэн ирсэн ээлжит нисгэгчгүй онгоцыг устгасан талаар цаг тутамд Телеграмм сувгаараа мэдээлж байв.
Собянины мэдэгдсэнээр Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан бол Москва мужийн “Каширская” усан цахилгаан станц халдлагад өртжээ.
Үүнээс гадна Тверь мужийн Конаково цахилгаан станд мөн халдлагад өртсөн тухай тус мужийн захирагч мэдээлсэн байна.