БНХАУ цэвэр эрчим хүч үйлдвэрлэх зорилгоо хугацаанаас нь өмнө биелүүлжээ.
Салхин үүсгүүр, нарны зайн хавтанг ашиглаж эхэлснээр тус зорилго төлөвлөсөн хугацаанаасаа зургаан жилийн өмнө биелсэн гэж тус улсын Үндэсний эрчим хүчний удирдлагын газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Хятадад үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 14 орчим хувийг нар болон салхины цахилгаан станцаас авч байна.
Үүнтэй уялдуулан Бээжин 2024 оны эхний хагаст шинэ нүүрсний үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах зөвшөөрөл олгохоо зогсоогоод байна гэж South China Morning Post сонин бичжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс НҮБ-ын цаг уурын зорилтыг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж чадах аж.