Лхагва гарагт Франц улсын прокурорын байгууллага Teлelegram нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Павел Дуровыг таван сая еврогийн барьцаагаар суллажээ. Тэрбумтанд Франц улсыг орхин гарах хилийн хориг тавьсан байна.
Францын хуулийн байгууллагын мэдээлснээр Павел Дуровт цахим сүлжээгээр зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хууль бус төлбөр тооцоог дамжуулахад, хүүхдийн садар самуун агууллагатай материалыг тараахад, хар тамхины наймаа, криптовалютын залилан хийхэд оролцсон зэрэг нийт 12 зүйл ангийн гэмт хэрэгт холбогдсон гэж сэжиглэж байна.
Үүнээс гадна түүнийг " шаардлагатай мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн дагуу сонсохыг" зөвшөөрч боломж олгоогүй гэж буруутгаж байгаа юм.
ОХУ-д төрсөн, Франц болон Арабын Нэгдсэн Эмират улсын иргэний харьяалалтай Дуровыг өнгөрсөн Бямба гарагт Парисын Ле Бурге нисэх буудалд ирэхэд нь баривчилсан юм.
Өмнө нь Дуров янз бүрийн улс орны тусгай албадын талаар удаа дараа хатуухан мэдэгдэл хийж, тэдэнтэй хамтран ажиллахаас татгалзаж, энгийн иргэдийг хянахыг эсэргүүцэж байсан юм.
Энэ үүднээсээ Telegram нь бусад нийгмийн сүлжээтжэй харьцуулахад хэрэглэгчдийн нууцлал сайн хамгаалагдсан хэмээн тооцогддог.