Уушгины хорт хавдрын эсрэг анхны вакциныг дэлхийн долоон оронд туршиж эхэлсэн тухай “The Guardian” сонин мэдээлэв.
Вакцины эмнэлзүйн туршилтуудын эхний үе шат нь Их Британи, АНУ, Герман, Унгар, Польш, Испани, Турк зэрэг дэлхийн 34 судалгааны төвд эхэлжээ.
Уг вакциныг Германы BioNTech компани бүтээсэн бөгөөд “COVID-19”-ийн вакцины үндэс болсон мРНХ технологийг ашиглан гарган авчээ.
“BNT116”хэмээн нэрлэсэн уг вакцин нь хорт хавдрын эсүүдийг илрүүлэх, хүний дархлааны системийг тэдгээртэй тэмцэхэд чиглүүлдэг байна. Эл вакцины хими эмчилгээнээс ялгаатай нь эрүүл эсэд нөлөөлдөггүй явдал юм.