Монгол, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Тайландын өдөрлөг-2024” арга хэмжээг ирэх сарын 8-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах нь.
Гурав дахь жилдээ болох эл арга хэмжээний хүрээнд Тайландын үндэсний урлагийн тоглолт, тулааны урлагийн үзүүлбэрүүдийг олон нийтэд толилуулах аж. Мөн тус улсад дээд боловсрол эзэмших сонирхолтой залууст зориулан зөвлөгөө, мэдээлэл өгөх гэнэ. “Тайландын өдөрлөг-2024”-ийг зорин очсоноор тус улсын соёлыг сурталчилсан олон сонирхолтой үзүүлбэр үзэхээс гадна тайланд үндэсний хоолыг ч амталж үзэх боломжтой юм байна.
У.ЦЭЦЭГ