Пүрэв гарагт Каир хотноо эхлэх ёстой байсан Газын зурваст эвлэрэх хэлэлцээрийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан тухай “The National” сонин мэдээлэв.
Талууд хэлэлцээрийн шинэ саналуудтай танилцаж, зөвшөлцөх хугацаа шаардлагатай болжээ . АНУ, Египет, Катар улс хэлэлцээнд зуучлагчаар дахин оролцохоос гадна Израилийн төлөөлөгчид мөн оролцох төлөвтэй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Палестины радикал “ХАМАС” бүлэглэл "уулзалтад биечлэн оролцох магадлал багатай ч бүлэглэлийн өндөр албан тушаалтнууд алсаас оролцоно гэжээ.
Үүнээс гадна Газын зурвастай хиллэдэг Египетийн “Рафах” боомт болон Филадельфийн хонгилын Палестины талаас Израил цэргээ аажмаар татан гаргана гэсэн Израилийн шинэ саналыг Египет хүлээж аваагүйг тус хэвлэлд бичжээ.
"42 хоног үргэлжилэх эвлэрлийн эхний үе шатны эхний өдөр л Израйл дээр хоёр бүс нутгаас цэргээ бүрмөсөн гарахыг Каир шаардаж байна" гэж “The National” эх сурважийг иш татсан байна