АНУ-ын шүүх Невада мужийн уугуул 69 настай Томас Рандолфыг 60 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Тэрбээр эхнэрээ алахын тулд алуурчин хөлсөлж, дараа тушаалыг нь биелүүлсэн эрийг ч мөн зүйл дусгажээ.
Томас Рэндольф зургаан удаа гэрлэсэн бөгөөд түүний хоёр эхнэр л эл гэрлэлтээс амьд гарсан байна.
Томас Рандолф анх 1975 онд Юта мужид амьдарч байхдаа гэрлэжээ. Түүний сүйт бүсгүй Томасын хэлснээр "секс, хар тамхи, рок-н ролл" гэсэн хэв маягийн амьдралтай нэгэн байжээ. Тэд долоон жил амьдарч, хоёр хүүхэдтэй болсон ч хоёр тийш болжээ. Рэндольф хүүхэмсэг эр байсан бөгөөд үүнийгээ ч нуудаггүй байв.
1983 онд Рэндолф Беки гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. Энэ гэрлэлт өмнөхийнхөөсөө ч дор байв. Хожим нь Беккигийн ар гэрийнхэн Рэндольфыг эхнэрээ удирдаж, хар тамхинд оруулж, зодож занчдаг байсан гэж мэдэгджээ.
1987 оны арваннэгдүгээр сарын 7-нд эхнэр нөхөр хоёр нэгэн үдэшлэгт хамт явсан ч Беки тэрхүү үдэшлэгээс маш их сэтгэл дундуур явсан байна. Гэртээ очоод эхнэр нөхөр хоёр маргалдсан бөгөөд Беки амиа хорлоно гэж сүрдүүлжээ . Удалгүй түүнийг толгойдоо бууны сумтай нас барсан байхыг олсон аж. Мөрдөн шалгатын дүгнэлтээр бүсгүйг амиа хорлосон гэж үзжээ. Харин Рэндольф эхнэрийнхээ амь даатгалаас 500 мянган ам.доллар авч хөлжиж орхисон байна.
Жилийн дараа Бекигийн хэрэг дахин сөхөгдөж, гол сэжигтэн нь бэлэвсэрсэн эр Рэндольф болов. Хэрэг сөхөгдөх гол шалтгаан нь Рандольфтой хамтран ажиллаж байсан Эрик Тарантино гэгч Рэндольфийн эсрэг мэдүүлэг өгчээ. Рэндольф түүнийг алуурчин болгох гэж оролдсон ч эцсийн мөчид захиалгаа цуцалсан гэж мэдэгджээ. Хамгийн хачирхалтай нь Рэндольфыг цагаатгагдсан байна.
Түүний дараагийн эхнэр нь Гэйна Алмон гэдэг эмэгтэй байв. Тэд удаан хамт амьдраагүй бөгөөд азаар амьд гарсан хоёр дахь бүсгүй. Хожим тэрбээр Рэндольфийн эсрэг дараах ноцтой мэдүүлгийг өгөх болно.
Рэндольф нэг өдөр гэртээ буу цэвэрлэж байгаад санамсаргүйгээр буу алдсан бөгөөд сум нь эхнэрийнх нь толгойг бараг шүргээд өнгөрчээ. Энэ бол санамсаргүй тохиолдол биш гэдэгт Алмон одоо ч итгэлтэй байдаг аж.
Рандолфын дөрөв дэх эхнэр 2004 онд нас баржээ. Шалтгаан нь зүрхний мэс заслын хүндрэл. Хожим нь бэлэвсэн эр эмнэлгийн байгууллагыг хайхрамжгүй хандсан гэж шүүхэд өгч, эхнэрийнхээ амь даатгалаас гадна нөхөн төлбөр авчээ.
Хагалгааны явцад гарсан алдаа маш сэжигтэй харагдаж байсан гэж талийгчийн ар гэрийнхэн олон удаа хэлж байсан бөгөөд Рандолф задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй бөгөөд цогцсыг хурдан чандарлахыг шаардсан гэнэ.
Рандольфын хамгийн нууцлаг ба тав дахь эхнэр нь Леона Степлтон аж. Энэ гэрлэлтийн талаар болон эмэгтэйн талаар бараг мэдээлэл байхгүй. Нөхрийнх нь хэлснээр Степлетон хорт хавдар туссан бөгөөд эмч нар түүнд тусалж чадаагүй гэнэ.
2008 оны 5-р сарын 8-ны өдрийг Томас Рандолф болон түүний зургаа дахь эхнэр Шарон Кауссе нар Лас Вегаст өнгөрөөжээ. Тэд хотын төвөөр алхаж, ресторанд оройн зоог барьж, дараа нь кино үзжээ.
Орой эхнэр нь гэртээ түрүүлж орж, Рэндольф машинаа гараждаа тавиад хойноос нь оров. Түүнийг гэртээ ороход эхнэр нь шалан дээр цусан дунд хэвтэж байсан бөгөөд баг өмссөн үл таних хүн Рэндольф руу дайрсан байна. Рэндольф гэмт этгээд руу гар буугаараа буудан унагаад, яаралтай тусламж дууджээ. Болсон үйл явдлын талаар Рэндрльф ингэж мэдүүлжээ.
Шарон Коссег ч, халдагчийг ч аварч чадагүй байна. Мөрдөн шалгалтын явцад гэмт этгээд болох 38 настай Майкл Миллер нь Рэндольфынхантай сар гаруйн өмнө танилцсан болох нь тогтоогджээ. Мөн Миллер, Рандолф хоёр утсаар байнга, заримдаа өдөрт долоон удаа холбогдож байсан нь тогтоогдсон байна.
Үүнээс гадна баллистикийн шинжилгээгээр Миллерийг гаражид шалан дээр хэвтэж байхад нь буудан гэсэн хариу гарав. Түүгээр ч зогсохгүй Рэндольфийн хөршүүд нь буун дуу 20:30 цагт гарсан гэж мэдүүлсэн бол, Рандолф 20:44 цагт цагдаагийн дуудлага өгчээ.
Ямар ч байсан дөрөв дэх удаагаа бэлэвсэрсэн Рэндольф эхнэрийнхээ амь даатгалын 300 мянган долларыг аьаад, 2009 он хүртэл эрх чөлөөтэй явжээ. Түүнийг 2009 онд баривчилсан ч мөрдөн байцаалт, шүүх хурал, давж заалдах ажиллагаа гэж сунжирсаар 2023 онд Томас Рандольф нь алуурчин хөлсөлж эхнэрээ хөнөөлгөөд, дараа нь цорын ганц гэрч болох алуурчныг ч буудан алсан хэрэгт гэм буруутай нь тогтоогджээ.
2024 онд Томас Рандольфд 60 жилийн хорих ял оноожээ.