АНУ-ын эрх баригчид Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой Америк иргэдийн гэрт нэгжлэг хийх гэж байгаа тухай New York Times сонин өөрийн эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Нэгжлэг ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Кремлийн зүгээс ирэх “нөлөөллийн үйл ажиллагаа”-ны эсрэг АНУ-ын Хууль зүйн яамнаас явуулж буй “өргөн хэмжээний эрүүгийн мөрдөн шалгах” хүрээнд явагдана гэж материалд дурджээ.
Нэгжлэгийн дараа зарим иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүй юм. Хууль зүйн яам эл ажлынхаа жишээ болгон Америкийн улс төр судлаач Дмитрий Саймс болон АНУ-ын тагнуулын ажилтан асан Скотт Риттерийн гэрт нэгжлэг хийсэн байна.