Их Британийн иргэн Станбул хотын нэгэн эмнэлэгт өгзөг өргөх мэс засал хийлгэсний дараа нас баржээ. Mirror сэтгүүлд мэдээлснээр, хагалгааны дараа эмэгтэйг зарим эрхтэн дутуу байсан нь тогтоогджээ.
Хоёр хүүхдийн ээж 38 настай Кайделл Браун нь өгзөг өргөх мэс засалд 5,4 мянган фунт стерлинг зарцуулсан байна.
Эмч нар талийгчийн ар гэрийнхэнд хэлэхдээ эмэгтэй хагалгааны дараах өрөөнд нас барсан гэсэн байна.
Кайделлийн зарим эрхтэн дутуу байсныг хожим нь олж мэджээ.
Эмнэлгийн удирдлагууд талийгчийн үхлийн шалтгааныг бүрэн бүтэн тогтоохоор задлан шинжилгээнд шилжүүлэх үед цогцсыг оролдоогүй, бүрэн бүтэн байсан гэж мэдэгджээ.
Талийгчийн эмэгтэй дүү ярихдаа эгчийг нь нас барсны дараа түүнд нөхөн олговор болгон бэлэн мөнгө, онгоцны тийз бүхий дугтуй өгсөн гэжээ. Ийм хэрэг гарсны дараа тус эмнэлгийн байгууллагыг хаах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.
Хагалгаа хийсэн эмнэлгийн мэдээлснээр тус байгууллага 13 жилийн хугацаанд гоо сайхны мэс заслын үеэр үйлчлүүлэгч нас барсан явдал хоёр удаа гарчээ. Энэ нь эмнэлгийн онцолж буйгаар 23 мэс засалд маш бага үзүүлэлт гэнэ.