Гадаадын тагнуулын албатай холбоотой хэд хэдэн компани нууц мэдээлэл цуглуулах зорилгоор Хятадын нутаг дэвсгэрт анемометрийн / систем дэх хий, агаарын хөдөлгөөний хурдыг хэмжих төхөөрөмж, жишээлбэл, агааржуулалт. Цаг уурын хувьд салхины хурдыг хэмжихэд ашиглагддаг./ цамхаг суурилуулсан тухай БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамнаас мэдээллээ.
Тус байгууллагын албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн мэдээнд дурдсанаар, сүүлийн жилүүдэд гадаадын тагнуулын албатай холбоотой байдаг зарим компаниуд анемометрийн цамхаг барих нэрийдлээр "БНХАУ-ын чухал нууц байгууламжуудын ойр орчимд нэвтэрчээ".
Эдгээр компаниуд нь нууц мэдээллийг хууль бусаар цуглуулж, хувийн журмаар гадаад руу дамжуулан "Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн" гэж мэдэгдэлд онцолсон байна.
Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд бичсэнээр, 2023 оны 1-р сараас мөн оны 10-р сар хүртэл Хятадын аюулгүй байдлын албаныхан гадаад улстай холбоотой гурван мянга гаруй цаг уурын станцад шалгалт хийж, цаг агаарын мэдээг бусад улс руу бодит цаг хугацаанд дамжуулдаг хууль бус "хэдэн зуун" станцыг илрүүлжээ.
“Цаг уурын мэдээллийн нууцлалыг хамгаалах нь үндэсний аюулгүй байдлыг хангах "маш чухал" хэсэг юм гэж тус хэвлэл БНХАУ-ын “Орчин үеийн олон улсын харилцааны академ”-ийн аюулгүй байдлын мэргэжилтэн Ли Вэйг иш татсан байна.
Мэргэжилтний тэмдэглэж буйгаар цаг уурын мэдээлэл нь цэрэг дайны ажиллагаанд стратегийн хэмжүүр болдог аж.