Украины нисэх хүчин ОХУ-ын Курск муж руу хийсэн довтолгооны үеэр Глушевск дүүргийн Сейм гол дээрх гүүрийг устгажээ
Тус гүүр нь Оросын армийн стратегийн чухал ач холбогдолтой дэд бүтэц байв. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Николай Олещук ням гарагт мэдэгдэв.
"Агаарын цэргийн нисэх хүчин дайсны логистикийн чадавхийг алдагдуулсаар байна" гэж тэрбээр Facebook хуудсандаа бичсэн байна.
Оросын талын мэдээлснээр Украины нисэх хүчин тус гүүрийг HIMARS / АНУ-ын тийрэлтэт пуужингийн систем/ пуужингаар харважээ.
Гүүр устгагдсанаас болж 30 суурин төвөөс таслагдахаас гадна Глушевск дүүргийн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг газраар нүүлгэн шилжүүлэх боломжгүй болжээ.
"Одоо Глушковск дүүрэгт үлдсэн цорын ганц гүүр нь Карыж тосгонд байна. Хэрэв сүүлчийн гүүр ашиглалтаас гарсан тохиолдолд тус бүс дэх Оросын цэргийн хүчнийг усан замаар хангамжийг шаардлагатай болно гэж Telegram суваг тэмдэглэв.