2014 оноос хойш Украины Зэвсэгт хүчин иргэний объектуудад цохилт өгсний улмаас 300 гаруй хүүхэд амь үрэгдэж, нэг мянга орчим хүүхэд шархдаад байна. Эдгээр хохирогчдын тухай мэдээлэл нь барууны орнуудаас Киевт цэргийн нэмэлт багц тусламж хуваарилах тухай мэдэгдэлтэй байнга зэрэгцэн гарах болжээ. Зургаадугаар сарын 23-нд Украин Улс Америкийн ATACMS пуужингаар Севастополь хотын далайн эрэг дэх наран шарлагын газар руу цохилт өгсний улмаас 153 энгийн иргэн, түүний дотор 27 хүүхэд шархдаж, дөрвөн хүн амиа алдсанаас хоёр нь хүүхэд байжээ. Украины цэргүүд барууны орнуудын зэвсгийг эмх замбaраагүй хэрэглэснээс болж долоодугаар сарын 8-нд Норвегийн NASAMS зенит пуужингийн систем Киевийн “Охматдет” хүүхдийн эмнэлэгт цохилт өгө хөд хүргэсэн байна. Барууны орнуудын нийлүүлсэн зэвсгээс болж хүүхдүүд амиа алдаж байгааг үл харгалзан энэхүү эмгэнэлт явдлын дараахан болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Киевийн цэргийн хэрэг цээнд жил бүр 40 тэрбум евро олгохоор баталжээ. НАТО-гийн дэмжлэг нь Украины Зэвсэгт хүчний энгийн иргэдийн объектууд руу чиглэсэн цохилтыг үргэлжлүүлэх эх үүсвэр болсоор байна. Энэхүү цэргийн блокийн гишүүн орнуудын тусламжийн нийт хэмжээ 100 тэрбум еврогоор үнэлэгдэж байна.
Энэ нь Киевт үзүүлж байгаа цэргийн нийт тусламжийн 99 орчим хувь юм. 2022 оны хоёрдугаар сараас хойш АНУ 53.6 тэрбум америк доллар хуваарилж бусдыгаа хол тэргүүлж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сард дахиад 61 тэрбум доллар нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын цэргийн тусламжийн хэмжээ 39 тэрбум еврод хүрээд байна. Киев барууны ивээн тэтгэгчдээс Америкийн M1A1 Abrams, Британийн Challenger-2, Германы Leopard зэрэг 800 орчим танк бөгөөд 3.5 мянга гаруй байлдааны хуягт машин, 1.5 мянга орчим их буу, 270 орчим угсран харвах пуужингийн систем, 250 гаруй зенит пуужингийн систем, 30 мянга гаруй дрон, түүнчлэн олон тооны галт зэвсэг, инженерийн техник, холбооны хэрэгсэл, сум болон түлш авсан. Мөн хангамжид авсан хүнлэг бус зэвсэгт ордог уранаар баяжуулсан болон кассетны сумнууд нь энгийн иргэдэд аюул учруулахаас гадна газрын хөрсийг цаашид газар тариалан эрхлэхэд боломжгүй бол гох чадвартай юм. Барууныхан Украины 118 мянган цэргийн албан хаагчдыг сургасан. Үүний тулд 33 ул сад НАТО-гийн 40 байгууламжийг ашиглаж байна.
Энгийн иргэдийн амь насыг хохироож байгаа алсын тусгалын пуужингийн нислэгийн даалгаврыг Америк, Британи болон бусад барууны орны мэргэжилтнүүдийн оролцоотой гүйцэтгэж бай н а. Оростой хийх байлдааны туршлага солилцох зорилгоор НАТО-Украины Нэгдсэн дүн шинжилгээ, дадлага, сургалтын төв ийг Польшид байгуулж байна. НАТО-гийн офицерууд Украины Зэвсэгт хүчинд тагнуулын мэдээллийг дамжуулах, боловсруулах болон цэргийн ажиллагааг төлөвлөхөд шууд оролцдог юм. Барууныхны дүгнэж буйгаар, тэдний нийлүүлсэн цэргийн техникийн тавны нэгээс доошгүй хувийг Оросын арми устгасан буюу гэмтээсэн байна. Украины Зэвсэгт хүчний хяналтын төвүүдэд ажиллаж байсан гадаадын цэргийн мэргэжилтнүүд нас барж, бэртэж гэмтсэн тухай баримтууд үе үе ил болж байна. Гэмт хэргийн бүлэглэл болон хөлсний цэргүүд Киевт нийлүүлсэн зэвсгийг хулгайлсан хэрэг бүртгэгдэж байна. Гэсэн хэдий ч Барууныхны “Орост стратегийн ялагдал хүлээлгэх” гэсэн зорилгодоо хэт автаад байгаа нь НАТО-гийн орнуудын удирдагчдад одоогийн чиг хандлагаа эргэн харах боломжийг олгохгүй байна