Хэнтий аймгийн Норовлин сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам боллоо. Тус сумын баяр наадмын хурдан дааганы уралдаанд "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Алтаншагайн бор даага түрүү магнайд хурдалжээ.
Тэрбээр цахим хуудаснаа: "Ийм сайхан мэдрэмж байдаг гэж үнэхээр бодсонгүй. Сумынхаа 100 жилээр аавынхаа нэрийг гаргахыг мөрөөдөж байсан минь биеллээ. Уяж хурдлуулсан найздаа маш их баярлалаа. Унаж хурдлуулсан үеэл дүү Отгонхүүгийн Далайдаа баярлалаа" гэжээ.