Японы Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Үндэсний Хүрээлэнгийн эрдэмтэд Интернэтийн хурдны дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Өмнөх дэлхийн дээд амжилтыг буюу секундэд 178 терабайтыг Япон, Британийн инженерүүдийн хамтын хүчин чармайлтаар тогтоож байсан бол энэ удаа Японы эрдэмтэд дангаараа 319 Тbайт/с хүргэжээ.
Энэхүү хурд нь тухайлбал нэг секундэд 12,500 кино татах боломжийг олгодог.
Тус багийнхан 3000 гаруй километрийн зайд ямар ч гүйцэтгэлийн бууралтгүйгээр дохио дамжуулж чаджээ.
Судлаачдын тайланд бичсэнээр одоо байгаа дэд бүтцийг ашиглан өмнө нь татан оролцуулаагүй долгионы уртын хүрээг ашиглах боломжийг олгодог шинэ арга хэрэглэсэн байна.
Одоогоор дээрх амжилтыг лабораторийн нөхцөлд тогтоосон бөгөөд энэхүү боломжийн зарим хэсгийг ч гэсэн хэрэгжүүлэхийн тулд илүү их судалгаа хийх шаардлагатай гэж эрдэмтэд тэмдэглэв.
Тэд ирээдүйд далай дамнасан зайд дамжуулалтын хүрээг өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн гэж The Independent мэдээлэв.