АНУ-д ой, хээрийн түймрийн улирал эхэлж, лхагва гарагаас эрчимтэй үргэлжилж буй. Тодруулбал, Нью Мексикод дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна.
Тус мужид лхагва гарагийн өглөө гарсан гал түймэр 23 400 гаруй акр талбайд тархаж, хоёр хүн амь үрэгджээ. Мөн 1400 гаруй байшин болон бусад барилга байгууламж шатаж, 8000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв. Калифорни мужийн гал сөнөөгчид муж улсын хоёр захад шатаж буй таван томоохон түймрийн голомтод ажиллаж байна.
Эх сурвалж: ABCNEWS