Турк улсад Курбан Байрам баярын эхний өдөр 16 мянга орчим хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэв.
"Баярын эхний өдөр 16 мянга орчим хүн тахилга өргөх үеэр бэртэж гэмтсэний улмаас эмнэлэгт хандсан бөгөөд тэдгээрийн 1274 нь Анкарад, 840 нь Стамбулд, 416 нь Измирт байв" гэж сайд бичжээ.
Ислам шашинтны гол баяруудын нэг болох Курбан Байрам нь тахил өргөх баяр юм. Энэ баярын өдөр мал амьтан нядлан тахил өргөдөг аж.
Сайдын хэлснээр ур чадвар, туршлагагүй хүмүүс нядалгааны үеэр бэртэл гэмтэл авах нь элбэг гэнэ.
Турк улсад эл баяр ням гарагт эхэлсэн бөгөөд 6-р сарын 24 хүртэл үргэлжлэн нийтээрээ амрах юм байна .