6-р сарын 9-нд Өмнөд Солонгосын арми Солонгос хоорондын хилийг хэд хэдэн удаа зөрчсөн Хойд Солонгосын 20 орчим цэрэг рүү хэд анхааруулах гал нээсэн хийсэн тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS) мэдэгдэв.
Ням гарагийн 12:30 цагийн орчимд Хойд Солонгосын 20 гаруй цэрэг богино хугацаанд цэрэггүй бүсийн хилийн заагийг давж, дараа нь Хойд Солонгосын тал руу буцсан гэж мэдээлж байна. Өмнөд Солонгосын арми анхааруулах гал нээж, радио нэвтрүүлгээ цацжээ.
Үүний дараа ямар нэгэн ердийн бус үйл ажиллагаа бүртгэгдээгүй байна
Умардынхан цэрэггүй бүсэд ямар нэгэн даалгавар гүйцэтгэж байгаад “санамсаргүйгээр” хил давсан гэж Өмнөд Солонгосын тал таамаглаж байна.
JCS -ийн тайлбарласнаар өнөөгийн байдлаар цэрэггүй бүс өвс, бутаар бүрхэгдэж, хилийн тэмдгийг харахад хэцүү болжээ.
"Манай талын сэрэмжлүүлсэн гал нээсний дараа тэдгээр цэргүүд даруй Хойд Солонгосын тал руу буцсан. Тэд манай нутаг дэвсгэрт халдах бодолгүй байсан гэж бид үзэж байна" хэмээн JCS –ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.