Холливудын хамгийн алдартай, үзэсгэлэнтэй хос гэгдэж байсан Брэд Питт, Анжелина Жоли нарын төрсөн охин Шэйло 18 насны төрсөн өдрөөрөө аавынхаа овог нэрнээс албан ёсоор татгалзсан тухай TMZ мэдээллээ.
Шэйло тавдугаар сарын 27-нд 18 нас хүрсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа тэрбээр овог нэрээ солих бичиг баримтаа бүрдүүлэн зохих байгууллагад хандсан байна.
Охин Жоли-Пит гэдэг овог нэрнээсээ "Питт" гэдэг үгийг хасахыг хүсжээ. Тиймээс түүний шинэ нэр Шэйло Жоли болох юм байна.
Гэхдээ Шэйлогийн овгоо өөрчлөх хүсэлтийг хараахан хүлээж аваагүй байгаа ч хэвлэлд тэмдэглэснээр энэ бол цаг хугацааны асуудал аж.
Шэйло бол Анжелина, Брэд хоёрын төрсөн гурван хүүхдийн нэг.
Хосууд мөн өргөмөл гурван хүүхэдтэй бөгөөд 19 настай өргөмөл охин Захара аваг нэрнээсээ хэдийнээ "Питт" гэсэн үгийг ашиглахаа больжээ.
Ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар Шэйлогийн дээрх үйлдэл гэнэтийн явдал байв. Учир нь тэрбээр насанд хүрсэн хойноо аавтайгаа амьдрахаар зэхэж байсан аж.
Мөн дүү Вивьен нь ээжийгээ тайван байлгахын тулд эцгийнхээ овгийг бичихгүй байгаа гэж Шэйло мэдэгджээ.
Тэр нь батлагдаж 15 настай Вивьен ээжтэйгээ хамтран найруулсан “The Outsiders” мюзиклийн зурагт хуудас дээр нэр нь Вивьен Жоли-Питт биш Вивьен Жоли л гэж бичигдсэн байна.