Сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны болон залуучуудын Азийн АШТ-ийг Казахстаны Астана хотод зохион байгуулж буй. Тус тэмцээнд оролцож байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багаас 54 кг-ын жинд О.Энхсайхан аваргын төлөө эзэн орны тамирчинтай тулалдахаар шалгарсан. Тэгвэл эмэгтэйчүүдээс залуучуудын ангилалд50 кг-д“Радианс” клубийн тамирчин Э.Номундарь аваргын төлөө Энэтхэгийн боксчинтой тулалдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Сонирхуулахад, боксын мэргэжлийн boxrec.com сайтаас Монголын эмэгтэй боксчдын чансааг шинэчлэн гаргав. Тэднээс энэ удаа “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, улсын хошой аварга, ОУХМ О.Есүгэн 25 ялалт, зургаан ялагдалтай чансааг тэргүүлж байна. Түүний ард М.Намуун мөн 25 ялалт, 13 ялагдалтай бичигдсэн бол ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг 21 ялалт, 13 ялагдлаар III байрт жагсжээ.