Китано Анагаах Ухааны Судалгааны Хүрээлэн (Осака муж) болон Киотогийн Их Сургуулийн хамтарсан баг хамтын бүтээл болох гиподонти /цаанаасаа зарим шүд нь ургаагүй/ өвчтэй хүмүүсийн шүдийг ургуулах зориулалттай эмээ туршиж эхлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Японы эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.
Туршилт ирэх есдүгээр сард эхлэх бөгөөд мэргэжилтнүүдийн тооцоолсноор зургаан жилийн дараа эмчилгээнд нэвтрүүлэх төлөвтэй байна.
Уг эм нь амны хөндийд байрлах шүдний үндэс буюу эд эсийн формацид нөлөөлдөг аж. Шүдний уг үндэс нь бүрэн шүд болж хувирдаг боловч заримдаа хөгжил нь зогсож, яваандаа алга болдог.
Шинэ эм нь үндсийн хөгжлийн үйл явцыг зогсоодог уургийн үйл ажиллагааг дарангуйлснаар ургаагүй эсэл унасан шүд ургах боломжтой юм.
2018 онд Японы мэргэжилтнүүд ийм аргаар хулганы шүдийг ургуулж чадсан байна.