Өнгөрсөн жил томоохон хэмжээний үер бууж, их хэмжээний хохирол амсаад байсан Ливи улсын Дерна хотод дахин байгалийн аюулт үзэгдэл тохиолджээ. Тэнгэр бүхэлдээ Бархасбадь гараг шиг улаан болон хувирч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Шороон шуурга өдрийн цагаар шуурсны улмаас шөнө мэт харанхуй болжээ. Гэхдээ ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй талаар орон нутгийн удирдлагууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: https://abc.com