Улсын филармониос шинэ жилийн баярт зориулан тусгайлан толилуулдаг уламжлалт “Snow melody” тоглолтоо энэ сарын 23-нд хийхээр товложээ. Тус тоглолтод Төрийн шагналт “Баянмонгол” чуулга, “Бүдүүн муур” жааз клубийн залуу уран бүтээлчид оролцоно. Н.Наранбаатар, Э.Энх-Эрдэнэ, Г.Тэнүүн нар зочин уран бүтээлчээр оролцох бол удирдаачаар С.Саруул-Од ажиллана. 200 орчим уран бүтээлч оролцох хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт онцлог болох юм байна.
Тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 23-нд 19.00 цагаас болно. Тасалбарын үнэ 50 000-100 000 төгрөг аж. Зул сарын баярын сэдэвт, хүмүүсийн сэтгэлд дотно бүтээлүүдийг энэ үеэр хүргэх гэнэ. “Snow melody” тоглолтыг 2015 оноос Улсын филармони зохион байгуулж буй билээ.
Бэлтгэсэн: А.Үүлэн