13 дахь удаагийн “Алтан үзэг” улсын наадам уржигдар боллоо. Тус наадамд оролцох оюутнуудын бүтээлийг өнгөрсөн сарын 24 хүртэл хүлээн авсан аж. Энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өрсөлдсөн нь наадмын оролцогчдын хүрээ тэлж буйг харууллаа. Оролцогчид таван төрөлд өрсөлддөг билээ. Тэдгээрт давхардсан тоогоор 333 оюутан оролцсон байна. Мультмедиа нийтлэлийн төрөлд 26, радиогийнход 21, телевизийн нэвтрүүлгийн 24, нийтлэлийн 67, нийгмийн рекламын 35 бүтээл хүлээн авч, шилдгүүдээ шалгарууллаа.
Наадмын гран при шагналыг МУИС-ийн оюутан М.Мөнхжаргал, Л.Ундрах нар “Томорсоор томорсоор хагарав” мультимедиа нийтлэлээрээ хүртсэн байна. Ташрамд дурдахад, тэд өмнөх жилийн наадамд гран при шагнал хүртэж байсан юм. Бүтээлийн төрөл бүрд хоёр шүүгч ажиллажээ.
Бэлтгэсэн: А.Үүлэн