Дэлхийн гоо сайхны “олимп” хэмээн нэрлэгддэг “Miss universe-2023” тэмцээн Эль Сальвадор улсын нийслэл Сан-Сальвадор хотод ирэх сарын 18-нд албан ёсоор эхэлнэ. Үүнд эх орноо төлөөлөн оролцох бүсгүйг шалгаруулах гурав дахь удаагийн “Miss universe Mongolia-2023” тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд оролцохоор 70 гоо бүсгүй бүртгүүлснээс одоогоор шилдэг 17-г нь шалгаруулаад буй аж. Тэднээс энэ сарын 10-нд үндэсний ялагчийг тодруулах юм. Өнгөрсөн пүрэв гарагт үндэсний хувцастай шилдэг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг Цонжин болдогт байрлах “Баянгол ресорт”-д зохион байгууллаа.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, Азийн топ модель, “Оюуны гэрэлтэх” сангийн захирал Г.Оюунгэрэл ажиллаж буй. Оролцогч 17 гоо бүсгүй өөрсдийн хэв маяг, донжид тохируулан үндэсний хувцсаа өмсөж, хувийн дугаарын дагуу тайзан дээр үзүүлбэрээ толилууллаа. Тэдний дээлийг ихэвчлэн уран нарийн хийцтэй, дэгжин гоёлуудаар товойлгон урлажээ. Оролцогчид 18-28 настай аж. Тэмцээнийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг шүүсэн юм. Зохион байгуулагч “Үндэсний хувцастай гоо бүсгүйн шалгаруулалт нэлээд өрсөлдөөнтэй боллоо. Энэ бол тэмцээний зөвхөн нэг номинац” гэдгийг тодотгоод, бүх оролцогчид дараа дараагийн шалгаруулалтад амжилт гаргахыг хүслээ. Үндэсний хувцастай гоо бүсгүйчүүдийн өрсөлдөөнийг А.Азжаргал, З.Номинзул, Н.Мишээл, М.Дашбалжид, Б.Намуунзул нар өнгөлсөн юм. А.Азжаргалаас сэтгэгдлийг нь сонсоход сэтгэгдлийг нь сонсоход сэтгэгдлийг нь сонсоход “Намайг Амарбаярын Азжаргал гэдэг. Би 21 настай, СУИС-д хөгжимт театрын жүжигчний мэргэжлээр суралцдаг. Үндэсний хувцасны төрлийн шилдэг тавд багтсандаа баяртай байна. Өмссөн дээл минь мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх өнгөтэй. Мөн галын дөл өөдөө дүрэлзэхийг бэлэгдсэн улаан, уудам талыг илэрхийлэх ногоон өнгийг хослуулан урласан. Хатны бортогон малгай, ууж, дайчин баатруудын хуяг дуулгаас санаа авч, шинээр загварчлан бүтээсэн дээл гэдгээрээ онцлогтой. Тэмцээн маш шахуу хуваарьтай байсан байсан ч оролцогч бүр л өөрсдийнхөө хэмжээнд хамгийн сайнаараа бэлдсэн болов уу. Миний хувьд өмссөн хувцасныхаа онцлогийг бүрэн илэрхийлэх нь хамгийн чухал санагдсан. Үүнийг илэрхийлэхдээ огтхон ч сандарсангүй. Дараагийн шатанд амжилттай оролцохыг хүсэж байна” гэв.
Энэхүү өрсөлдөөний хамгийн өвөрмөц содон үзүүлбэр нь шонхор шувуутай хамт тайзнаа гарсан М.Дашбалжид оролцогчийнх байв. Тэрбээр “Би загварын салбарт ажиллаад таван жил болж байна. Өмнө нь “Miss universe Mongolia”-гийн анхны тэмцээнд оролцож байсан. Тиймээс тодорхой хэмжээний туршлагатай. Энэ жил түрүүлнэ гэсэн зорилготой оролцож байгаа. Анх удаа тайзан дээр амьд амьтантай үзүүлбэр үзүүллээ. Жаахан сандарлаа. Нэлээд чадвар шаарддаг юм байна. Би буриад дээл өмссөн. 11 омгийн үлгэр домгоос сэдэвчилсэн загвартай. Үүний нэг болох шонхор шувууг шүтдэг омгийнхны хувцаснаас санаа авч хийсэн дээл. Энэ загвар олон улсын чанартай тэмцээнүүдээс шагнал авч шилдгээр шалгарч байлаа” гэв. Шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж буй топ модель Д.Болормаагаас энэ удаагийн тэмцээний онцлогийн талаар лавлахад “Бид үндэсний хувцасны баялаг түүхтэй. Мөн манай хацар гоо бүсгүйчүүд ухаан мэдлэгээрээ уралдаж, тив, дэлхийд улсаа сурталчлахыг зорьдог. Уг тэмцээн 100-гаад орны бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгээс гадна дотоод ертөнц, мөн чанар, билиг оюуныг илтгэн харуулдаг гэж болно.
Дэлхийд чансаагаараа хамгийн томд тооцогдох энэ тэмцээнд эх орноо төлөөлөх бүсгүйчүүд бол “тамирчид” юм. Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг олон улсын чанартай тэмцээнд оролцоход нь үзэгчид дэмжиж, хүч өгч байгаасай. Ялангуяа төр, засаг бидний хөдөлмөрийг тамирчид шиг өндөр үнэлдэг байгаасай гэж хүсдэг. Миссийн тэмцээн бол олон оронд үнэ цэн, эв найрамдал, өв соёлоо хуваалцдаг наадам.
Тэмцээний үндсэн уриа бол дэлхий ертөнц нэг зүрхтэй буюу нэгдмэл байдлыг харуулах, аялал жуулчлалыг дэмжих зорилготой” гэж ярилаа. Сүүлийн жилүүдэд оролцогч бүсгүйчүүд мэдлэг, ур чадвараас гадна үндэсний хувцсаа өмсөн гоо үзэсгэлэнгээ тодотгож, уламжлалт өв соёлоо таниулахыг эрмэлздэг болсон. Мөн олон улсын томоохон тэмцээнүүдэд үндэсний хувцсаараа илүүрхэж, амжилт гаргах боломжтойг ч манай мэргэжилтнүүд онцолдог. Үүний тод жишээ нь “Miss universe Mongolia”-гийн 2018 оны ялагч Д.Долгион олон улсын тавцанд “Шилдэг үндэсний хувцастай мисс” номинацын шилдэг тавд багтаж байсан явдал явдал явдал юм. Түүний өмссөн үндэсний хувцсыг “Торго” салоны дизайнер Б.Болд урласан байна байна . З З З агварыг нь дундад зууны үеийн буюу Монголын эзэнт гүрний хатдын хувцаснаас санаа авч гаргасан бөгөөд 100 мянга орчим чимэглэлийг гар аргаар оёж тогтоосон аж.