Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Монгол улсын дунд хугацааны бодлогын бичиг баримт болох “Хөгжлийн зорилтот хөтөлбөр төсөл”-ийг боловсруулахдаа “Тогтвортой хөгжлийн зорилго”(ТХЗ)-той уялдуулсан тухай онцолжээ.
Мөн уг бодлогын бичиг баримт болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах замаар ТХЗ-ын биелэлтийг эрчимжүүлэхэд хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцов.