Аравдугаар сарын 3-ны өдөр
Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 276 дахь өдөр бөгөөд он дуусахад 89 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө 2 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3455.00 төгрөг, зарах нь 3460.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 35.60, зарах ханш 36.00, юанийн авах ханш 474.00, зарах ханш 415.50, вонийн авах ханш 2.58, зарах ханш 2.60 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт: ХҮН намын хуульчид “Daewoo Bus” компанийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт хүргүүлнэ.Утас: 9101-0520.
- 10.30 цагт Сангийн яамнаас 2024 оны төсвийн төслийг танилцуулна.
- 11.40 цагт: “Буянт-Ухаа” спорт цогцолборт: “Mongolia Mining-2023” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нээгдэнэ.
- 12.30-17.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хүний эрхийн форум болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Германы эв нэгдлийн өдөр тохиож байна.
- 1959 оны энэ өдөр сүмогийн 27 дахь ёкозүна Точигияма Мория мэндэлжээ.
- 1984 оны энэ өдөр БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Yoon Eun-hye мэндэлжээ.
- 1952 онд Их Британи улс анх удаа цөмийн зэвсгийн туршилтыг амжилттай явуулжээ. Ингэснээрээ цөмийн эрчим хүчээрээ дэлхийд тэргүүлэх гурван орны нэг болж чадсан байна.
- 2013 онд Итали руу дүрвэгсдийн сууж байсан усан онгоц Италийн "Lampedusa" арлын ойролцоо осолдож, 134 дүрсэгсэд амь насаа алджээ.