Барилга-инженерийн цэргүүд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, түүнд тусгагдсан “Боомтын сэргэлт” зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн Гашуунсухайт боомтод “Смарт эко транс” ХХК-ийн захиалгаар “Автомат
удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ийг байгуулах төслийг гүйцэтгэж байна.
Уг бүтээн байгуулалтын хүрээнд нэмэлтээр бетон нийлүүлэх болсонтой холбогдуулан Богдхан төмөр замын төслийн ажлын талбайд байрлаж байсан Зэвсэгт хүчний 110, 339 дүгээр ангиудын “Бетон зуурмагийн үйлдвэр”-үүдийг энэ
сарын 01-08, 11-16-ны өдрүүдэд тус тус амжилттай шилжүүлэн байрлуулж, ажилд бэлэн болгоод байна.
Шилжүүлэн байрлуулах ажлыг Удирдах газар болон харьяа ангиудын 3 нэгж автотехник, 9 нэгж трайллераар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомтын чиглэлд 950 км зайд хөдөлмөр хамгаалал,
хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, 4 удаагийн тээврээр нийт 3800 км замыг богино хугацаанд зохион байгуулснаараа онцлог юм.
Эх сурвалж: Хошууч М.ХИШИГБАЯР