Өнөөдөр Улаанбаатар хотод 20 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өнөөдөр 8 дугаар сарын 25-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 237 дахь өдөр бөгөөд он дуусахад 128 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэм, шөнөдөө 8 хэм дулаан байна.
- Билгийн тооллын 9, Эрхтэний тэнгэрт одтой, хөхөгчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3475.00 төгрөг, зарах нь 3478.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.20, зарах ханш 36.70, юанийн авах ханш 479.00, зарах ханш 481.00, вонийн авах ханш 2.61, зарах ханш 2.62 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 8.30 цагт Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ)-ээс “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна.
-
9.00 цагт “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” музейд эхэлнэ. Утас: 99717977
-
9.00 цагт Шинээр баталсан Боловсролын багц хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлэх гэж байгаа учир салбарын удирдлагууд UG ARENA цогцолборт олон нийтэд мэдээлэл хүргэнэ.
14.30 цагт XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эxэлсний 30 жилийн ойг тоxиолдуулан ”Монголын ардчилал: Өчигдөр & Өнөөдөр” VII чуулганыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Бразил улсад Цэргийн баяр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Уругвай улсын Тусгаар тогтносон өдөр.
- 1980 онд Зимбабве улс НҮБ-д нэгджээ.
- 1981 онд НАСА-гийн Voyager 2 сансрын хөлөг Санчир гариг хамгийн ойр дөхөж очжээ.