Олимпын ёслолын хувцсыг "Khanbogd Cashmere" урлана
Монголын үндэсний олимпын хороо болон Ханбогд Кашимер ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав.
2023-09-08
МҮХАҮТ-ын XXI их хурал есдүгээр сарын 20-нд болно
Хувийн хэвшлийн хамгийн том төлөөллийн байгууллага болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдах тов гарчээ.
2023-09-08
Монголд өвлийн спортын ордон барина
Монгол Улсын сайд, Олимп биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ян Вытопилтой яг одоо уулзаж байна.
2023-09-08
Залуу офицеруудын чуулга уулзалт болно
Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан”-ыг зарлан шилдгүүдээ тодруулсан юм. Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан зохион байгуулж, шилдэг найман оролцогчоо шалгаруулсан онцлогтой.
2023-09-08
Буянт-Ухаа спорт цогцолборыг удахгүй ашиглалт оруулна
Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолборыг БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж 2010 оны 12 дугаар сард Монгол улсын Засгийн газарт шилжүүлсэн боловч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн байна. Энэ хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан. Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02-р сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэв.
2023-09-08
СЭМҮТ: Эмч, мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд "Сэтгэц, мэдрэл болон донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтыг энэ сарын 5-8-нд Баянгол дүүргийн ЭМТ-д зохион байгуулж байна.
2023-09-08
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2023.09.07/ Бүгд найрамдах Турк улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Емра Устомертэй уулзаж, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-09-07
“Шивээ-Овоо” ХК 33.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
2023-09-07
Тайландын нийслэл Бангкок хотод "Монгол цам" үзэсгэлэнг дэлгэнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит (Jatenipat Ketpradit), АНУ дах Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Бямбадорж нарыг хүлээн авч уулзлаа.
2023-09-07
"Дугуйтай гэр бүлийн өдөрлөг" энэ сарын 10-нд болно
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг 2023.09.10-ны өдрийн 12 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн талбайд зохион байгуулахаар боллоо.
2023-09-07
Сайсумпон Фумвиханы айчлалтай холбогдуулан зам хаана
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр 12.00-16.00 цагийн хороонд
2023-09-07