АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 21-нд зохион байгуулсан сонирхогчийн сүмогийн олон улсын нээлттэй тэмцээнд Монголын таван тамирчин 11 орны бөхчүүдтэй хүч сорилоо. Энэ удаа эзэн орноос олон хүчтэн зодоглож, дэвжээн дэх барилдааныг өрсөлдөөнтэй болгосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Манайхаас Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн тэмцээнд нэг ч унаагүй тэргүүлсэн юм. Тэгвэл 100 кг-ын жинд барилдсан бөхчүүдээс О.Өсөхбаяр хүнд жинд алт, үнэмлэхүйд хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдээс 80 кг-д С.Энхзаяа хүнд жинд аваргуудын тоог ахиулж, үнэмлэхүйд удаалав. О.Мөнхцэцэг 80 кг-ын жинд мөнгө, үнэмлэхүйд түрүүлсэн байна. Тэднээс өмнө сонирхогчийн сүмо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, “Дэлхийн тоглолт”-ын алтан медальт У.Бямбажав агсан 2007-2019 онд болсон уг тэмцээнд 13 удаа тэргүүлж байв. Тус тэмцээний найман төрлөөс манайхан хоёрт нь медаль зүүж, шагналынтавцанд зогссон юм.