Даремын их сургуулийн (Их Британи) одон орон судлаачид нарнаас 33 тэрбум дахин том хэмжээтэй асар том хар нүх илрүүлсэн тухай Sky News мэдээлэв.
"Нарны массаас ойролцоогоор 30 тэрбум дахин том хэмжээтэй энэхүү хар нүх нь урьд өмнө нээгдсэн нүхнүүдээс хамгийн том нь юм. Энэ бол, бидний бодож байгаагаар, хар нүхнүүд онолын хувьд хэр том байж болохын дээд хязгаар юм. Тиймээс энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм нээлт " гэж Дархамын Их Сургуулийн Физикийн тэнхимийн эрдэмтэн зохиолч Жеймс Найтингейл ярьжээ.
Хэт их масстай уг хар нүхийг биднээс 2.7 тэрбум орчим гэрлийн жилийн алсад орших “Abell 1201” хэмээх асар том галактикийн бөөгнөрлийн төвөөс илрүүлсэн байна.
Ихэнх хэт их масстай хар нүхнүүд идэвхтэй байдаг бөгөөд хар нүхэнд татагдсан материуд халж, гэрэл хэлбэрээр энерги ялгаруулдаг.
Харин шинээр нээсэн хэт их масстай хар нүх нь “унтаа” хар нүхнүүдийн ангилалд хамаардаг аж. Ийм хар нүхнүүдийг уламжлалт аргаар илрүүлэхэд маш хэцүү байдаг.
Нарны массаас хэдэн сая, тэрбум дахин их масстай хар нүхнүүдийг хэт их масстай хар нүх гэж нэрлэдэг юм байна. Эдгээр нь олон галактик, түүний дотор Сүүн замын төвд оршдог. Хэт их масстай хар нүхнүүд нь манай Орчлон ертөнц үүссэн цагаас л оршин байсныг одон орны физик ажиглалтууд харуулдаг ажээ.