- АМЕП 2 хөтөлбөрөөс уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ буюу ESG)-ыг үнэлжээ -
“Trend capital” компанийн зөвлөх Л.Бямбаатай аж ахуйн нэгжүүд, тэр дундаа уул уурхайн компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалд яагаад анхаарах ёстой талаар ярилцлаа.
-Сүүлийн үед тогтвортой хөгжил, БОНЗ зэрэг ойлголтын талаар ярих болсон. Эдгээрийн ялгааг тодруулна уу.
-Сүүлийн жилүүдэд тогтвортой байдал (sustainability), тогтвортой хөгжил (sustainable development), тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs), уур амьсгалын өөрчлөлт (climate change), ногоон санхүүжилт, ногоон зээл (green finance), БОНЗ-ын талаар ярих болсон ч зарим хүн сайн ойлголтгүй байж магадгүй. Тогтвортой байдал гэдэг нь урт хугацаанд тогтвортой оршин тогтнох утгыг илэрхийлдэг, харин тогтвортой хөгжил гэдгийг хойч үеийнхээ хэрэгцээг хангах боломжийг бууруулахгүйгээр өнөөдрийнхөө эрэлтийг хангах гэж тодорхойлсон байдаг.
Компанийн санхүүгийн тайлан дахь цэвэр ашгийн үзүүлэлтийг харуулсан мөрийг bottom line гэдэг. Харин БОНЗ-ын концепц орж ирснээр double bottom line гэж ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үзүүлэлтээс гадна үйл ажиллагааны бусад эерэг үр нөлөөг нь хардаг болсон л доо
Жишээ нь, өнөөдөр бид цоргоноосоо цэвэр ус аваад хэрэглэж байгаа шиг хойч үеийнхэн маань бас ашиглаж чадах уу гэдэг асуудал юм. Тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн асуудал аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд бууж ирэхээр БОНЗ гэх ойлголт ашиглагддаг. Хөрөнгө оруулагч талаас харвал энэ нь тухайн компани хэр зэрэг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг үнэлэх систем болчхоод буй. БОНЗ-ыг “Компанийн үйл ажиллагааны үр дүнд байгаль орчин, эдийн засаг, нийгэмд шууд болон шууд бусаар учруулж буй сөрөг нөлөө, үр дагаврыг бууруулах, арилгах замаар бизнесийн эерэг үр нөлөө, үнэ цэнийг нэмэгдүүлж, удаан хугацаанд тогтвортой оршин тогтнох үндэс суурийг бүрдүүлэх өргөн хүрээг хамарсан цогц концепц юм” гэж тодорхойлж болно.
-C-suites буюу компанийн удирдах түвшний хүмүүсБОНЗ-данхаарах шаардлага тай болсон. Улс орнуудад явуулсан судалгаагаар компанийн гүйцэт гэх захирал, ТУЗ ньзөвхөн хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө бус, олон нийтийн өмнө үүрэг хүлээх ёстой гэж үзэж байгаагаа иргэд илэрхийлсэн тухай сонссон. Хөрөнгө оруулагчид ч тухайн компанийн зөвхөн санхүүгийн тайланг нь харахаа больж, БОНЗ-ын үзүүлэлтийг нь чухалчлах болжээ.
-Тийм ээ, хөрөнгө оруулагчид компанийн зөвхөн санхүүгийн үр өгөөжийг харалгүйгээр БОНЗ-ын үзүүлэлт, үр нөлөөг нь харгалзан хөрөнгө оруулах, эсэхээ шийддэг болсон. Иймээс ч хариуцлагатай хөрөнгө оруулалт хийж буй хүн, компани, хөрөнгө оруулалтын сангийн тоо улам нэмэгдэж буй. Компанийн үнэлгээг төдөн тэр бум доллар гэж ярьдаг байсан бол одоо тэр мөнгөн дүн нь дангаараа тийм ч чухал биш болсон хэрэг. Өдгөө байгаль орчин, нийгэм, оролцогч талуудад ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байгаагаар нь компанийг үнэлдэг болсон.
Компанийн санхүүгийн тайлан дахь цэвэр ашгийн үзүүлэлтийг харуулсан мөрийг bottom line гэдэг. Харин БОНЗ-ын концепц орж ирснээр double bottom line гэж ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үзүүлэлтээс гадна үйл ажиллагааны бусад эерэг үр нөлөөг нь хардаг болсон л доо. Мөн байгаль орчинд үзүүлж буй нөлөөний үзүүлэлтийг нь нэмээд triple bottom line гэж нэрлэх нь ч бий. Эсвэл уг хоёр үзүүлэлтийг нийлүүлээд double bottom line-д оруулах тохиолдол бий. Тиймээс компаниуд тусдаа БОНЗ-ын тайлан гаргаж, энэ чиглэлээр хийсэн ажил, үр дүнгээ тайлагнадаг болсон. Үүнд жишээ нь, нүүрстөрөгчийн ул мөрөө арилгаж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулсан уу, эрчим хүчний хэрэглээ, барилгынх нь дулааны үр ашиг ямар вэ зэрэг үзүүлэлтийг багтааж болно. Өөрөөр хэлбэл, “Блю скай”, “Шангри-Ла” гээд зэргэлдээ байгаа хоёр том зочид буудлыг зөвхөн ашигт ажиллагаагаар нь бус, харин ямар эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байна, барилга нь дулаанаа хэр хадгалдаг, ажилтнуудаа хэрхэн урамшуулдаг, цалинг нь хангалттай өгдөг үү, хүлэмжийн хийг ямар хэмжээгээр ялгаруулдаг зэргээр нь харьцуулан дүгнэж болно. Эдгээр үзүүлэлт нь сайн биш атлаа санхүүгийн ашиг нь өндөр байхад хөрөнгө оруулагч сонирхохгүй гэсэн үг. Энэхүүү зүүлэлтүүдийг хэрхэн тайлагнах талаар олон стандарт хэдийн бий болсон. Зарим компанийн хувьд санхүүгийн тайландаа тогтвортой байдалд чиглэсэн арга хэмжээний үр дүнг нэмэлт бүлэг болгон оруулах нь бий.
Компаниудын БОНЗ-ыг үнэлэхэд нэгдсэн стандарт байхгүй нь судалгаанаас харагдсан. Жишээнь, аль нэг компани хүлэмжийн хийн ялгарлаа нэг янзаар, нөгөөх нь өөр янзаар тайлагнахаар харьцуулах боломжгүй. Ийм хийн ялгарал нь багасаж, эсвэл ихсэж байгааг нь ч хэмжих боломжгүй болчихож буй хэрэг
Аж үйлдвэржилтээс шалтгаалж хүлэмжийн хийн ялгарал ихээр нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, арга хэмжээ авч буйтай холбоотойгоор компаниуд БОНЗ-д анхаарах зайлшгүй шаардлага тулгарсан. Улс орнууд 2015 онд Парисын хэлэлцээрт нэгдэн, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад үндэсний зорилтот хувь нэмэр (nationally determined contributions) оруулах үүрэг, амлалт авсан. Монгол Улс ч үүнд нэгдэж, үүрэг, амлалт авсан шүү дээ. Ташрамд дурдахад, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг хоёр хэлбэрээр хэрэгжүүлдэг. Нэг нь дасан зохицох, нөгөөх нь бууруулах арга хэмжээ. Бууруулах арга хэмжээнд хүлэмжийн хийг огт ялгаруулахгүй байх, эсвэл ялгаруулж буй хэмжээгээ багасгахад чиглэсэн үйл ажиллагаа хамаарна. Харин дасан зохицох арга хэмжээнд нэгэнт уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн нөхцөлд хэрхэн дасан зохицох арга хэмжээ авахыг хэлж буй. Монголын газар нутгийн 60 гаруй хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн гэсэн дүн бий. Нэгэнт ийм байдал үүссэн учраас бид дасан зохицох шаардлагатай. Үүний тулд тодорхой арга хэмжээ, жишээлбэл, зарим газар хэт их бороо орвол усыг нь дахин боловсруулах шинэ систем нэвтрүүлэх, эсвэл цөлжсөн газарт амьдарч буй малчид малаа устай болгох зэрэг чиглэлээр төсөл хэрэгжүүлж болно.
Цэвэр дүнгээр тэглэх буюу net zero санаачилгыг дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байна. Энэ нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгохоор зорьж байгааг хэлж буй. Тодруулбал, энэ нь хүлэмжийн хийг огт гаргах гүй бус, ялгаруулсан бол залруулах арга хэмжээ авна гэсэн үг. Нүүрс шатаавал мод тарина гэдэг ч юм уу. Хүлэмжийн хий ялгаруулсан ч мод тарьсан учраас цэвэр дүнгээр тэг болж байгаа хэрэг. Нүүрстөрөгчийн ул мөрийн үзүүлэлт Монголд харьцангуй өндөр гардаг. Үүнийг жишээ нь, хэн нэгэн өглөө ажилдаа автобус, эсвэл авто машинаар ирдэг үү, аялахдаа онгоцоор зорчдог уу гэдгээс нь хамаараад тухайн хүнд ногдох дизелийн, онгоцны түлшний хэмжээг тооц дог. Идэж буй хоол хүнстэй холбоотойгоор гэ хэд мах бэлтгэж, газар тариалан эрхлэхэд ялгаруулж буй нүүрстөрөгчийг мөн хэмждэг. Бас жилд хэрэглэж буй цахилгаан, дулаан зэргийг нь баг таана. Харин компанийн хувьд хүлэм жийн хийн ялгарлыг гурван түвшнээр (scope 1, 2, 3) гаргадаг. Нэгдүгээрт нь, өөрийнх нь үндсэн үйл ажил лагаанаас ялгаруулж буй, хоёрдугаарт нь, дэд бүтэц буюу халаалт, дулаан нийлүүлж байгаа ДЦС-ын, гуравдугаарт нь, бэлт гэн нийлүүлэг чийнх нь ялгаруулж буй хэмжээг оруулж тооцдог. Ер нь carbon footprint, хүлэмжийн хийн ялгарал зэргийг тооцох олон арга бий бөгөөд хэн ч хэрэглээгээ тооцоолох боломжтой. Дэлхийн нөөц хязгаартай учир иргэд хэрэглээ, бизнес эрхлэгчид үйл ажиллагааныхаа стратеги, арга барилыг өөрчлөх шаардлага тулгараад байна.
Тухайн компанийн БОНЗ-ын үзүүлэлт сайн байлаа ч ханган нийлүүлэгч нь хүлэмжийн хий их ялгаруулдаг, эсвэл хүний эрхийг зөрчдөг бол утгагүй
-Тэгэхээр бүх аж ахуйн нэгж, тэр дундаа уул уурхайн компаниуд БОНЗ-д яагаад анхаарах ёстой вэ. АМЕП хөтөлбөрөөс энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн, тийм үү?
-Австрали, Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд (AMEP 2) “Монголын уул уурхайн компаниудад БОНЗ-ын ойлголтыг нь сайжруулж, хариуцлагатай санхүүжилт татахад нь дэмжлэг үзүүлэх” бичил төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сард дуусах юм. Нэгдүгээрт, эрдэс баялгийн салбар нь Монголын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг тул уул уурхайн компаниуд БОНЗ-д анхаарах ёстой гэж онцолж үзсэн. Дэлхий нийтэд үйл явц хэрхэн өрнөж, түүнд яаж дасан зохицож байна вэ, ямар шинэ арга барил нэвтрүүлэх ёстой вэ гэдэгт улс орнууд анхаарч буй.
Байгалийн нөөцийг ухаж авдаг уул уурхайн компаниуд ч шинэ стратеги гаргах ёстой гэсэн чиглэл баримталж байгаатай холбоотойгоор Монголын уул уурхайн 24 компанийг сонгон авч, БОНЗ-ыг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард үнэлсэн. Ингэхдээ дотоодын 11, олон улсын 22 хэм хэмжээнээс Монголын уул уурхайн компаниудад хамаатай буюу их, бага хэмжээгээр мөрдөж байгаа, мөн мөрдөх боломжтой 13-ыг нь сонгосон юм. Түүнчлэн БОНЗ-тай холбоотой 19 үзүүлэлтийг нэмсэн. Жишээлбэл, хүний нөөцийн мэдээллээ жендерийн задаргаагаар гаргадаг эсэх, стратегидаа БОНЗ-ын үзүүлэлтүүдээс тусгасан, үгүй гэхчлэн нийт 32 үзүүлэлтээр үнэлсэн. Үнэлгээ хийхдээ олон нийтэд нээлттэй буюу тухайн компанийн цахим хуудас, жилийн тайлангаас нь мэдээлэл авсан юм. Хэд хэдэн компанийн үнэлгээ боломжийн, мөн нийтээрээ сайжруулах зүйл нэлээд байгаа нь анзаарагдсан.
-Уул уурхайн компаниуд БОНЗ-ын аль үзүүлэлтэд илүүтэй анхаарах ёстой нь анзаарагдав?
-Дотоодын болон олон улсын цөөнгүй хэм хэмжээ, зөвлөмжөөс Монголын компаниуд төдийлөн олныг нь хэрэгжүүлдэггүй юм байна. Монголын тогтвортой санхүүжилтийн холбооноос (ТоС) бүх компанид зориулж БОНЗ-ын удирдамж гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалттай бүх хуулийн этгээдийг БОНЗ-ын тайлагналын стандарт мөрдөхийг уриалсан. Гэх дээ компаниудын аль нь хэрэгжүүлж, тайлагнаж буйг төдийлөн хянадаггүй юм байна. Дээрх хорооноос биржид бүртгэлтэй компаниудад шаардлага тавьж болно. Гэвч уул уурхайн компани бүр биржид бүртгүүлээгүй шүү дээ.
Компаниудын БОНЗ-ыг үнэлэхэд нэгдсэн стандарт байхгүй нь судалгаанаас харагдсан. Жишээнь, аль нэг компани хүлэмжийн хийн ялгарлаа нэг янзаар, нөгөөх нь өөр янзаар тайлагнахаар харьцуулах боломжгүй. Ийм хийн ялгарал нь багасаж, эсвэл ихсэж байгааг нь ч хэмжих боломжгүй болчихож буй хэрэг. Нөгөөтээгүүр, стандартчилаагүй болохоор өмнөх үеийнхтэй нь харьцуулах боломжгүй. Уул уурхайн компаниудын хувьд ослын үзүүлэлт БОНЗ-ын чухал хэмжүүрийн нэг. Гэтэл тухайн компани тайландаа ослын талаар дурдалгүй үлдээчих магадлалтай. Иймээс БОНЗ-тай холбоотой чухал үзүүлэл түүдийг заавал тайлагнадаг байхаар стандартчилах нь зүйтэй.
Судалгаанд хамруулсан 24 компаниас 13 нь ямар нэгэн хэмжээнд тогтвортой байдлын үзүүлэлтээ тайлагнадаг нь харагдсан. Зургаа нь тогтвортой байдлын тайлан гээд бие даасан байдлаар тайлан гаргадаг, долоо нь үйл ажиллагааныхаа тайлангийн нэг хэсэг болгож гаргасан байв. Цаашид бүх компани БОНЗ-ын тайлан гаргадаг болбол сайн. Гагцхүү зарим компанийн тогтвортой байдлын тайлангийн агуулгыг “ухаж” үзэхэд лоозонгийн шинж чанартай байсан. “Бид тогтвортой байдлыг чухалчилдаг” гэх мэт гоё үг л “яваад” байна. Гэтэл үүнд чиглэсэн ямар ажил хийж буй нь тодорхойгүй байх жишээтэй. Компаниудын цахим хуудсанд БОНЗ-тай холбоотой булан төдийлөн байгаагүй. Зарим нь БОНЗ-ыг компанийн нийгмийн хариуцлагатай хольж хутгасан байна лээ. Нийгмийн хариуцлага гэхээр Монголд тогтсон жишиг нь “буяны” ажлуудаа бичдэг. Хэдэн хүүхдэд тэтгэлэг олгосон, хэдэн мод тарьсан, цус хандивлах аянд нэгдсэн гэх мэтчилэн. Эдгээр нь нэг удаагийн л ажил болохоос системтэйгээр, тогтвортой байдалд чиглэсэн зорилтот үйл ажиллагаа биш. Хэрэв мод тарьсан бол ургуулах, арчлах гээд системтэй арга хэмжээ авах ёстой ч тэгж чадахгүй байгаа гэсэн үг. Судалгаанд хамруулсан компаниудын 10 нь стратегидаа БОНЗ-ыг чухалчилж авч үзсэн байсан. Харин 14 нь БОНЗ-ын стратегиа тодорхойлоогүй байв.
-Дээрх бичил төслийн хүрээнд өөр ямар ажлууд хийх вэ?
-Уул уурхайн компаниудад зориулж БОНЗ-ын гарын авлага боловсруулна. Үүнд БОНЗ-ын үр нөлөөгөө тооцох аргачлалыг багтаах юм. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн тооцох гэх мэтчилэн үйл ажиллагаандаа шууд ашиглах боломжтой гарын авлага бэлтгэнэ. Мөн ирэх дөрөвдүгээр сард УУХҮЯ, иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн компаниудад сургалт зохион байгуулна.
-БОНЗ-д анхаарахын ач холбогдлыг дэлгэрүүлнэ үү.
-Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт татах боломжтойг дээр дурдсан. Олон улсын томоохон сан, хөрөнгө оруулагчдаас БОНЗ сайтай компаниудад хуваарилж буй хөрөнгө оруулалтын дүн ихээхэн нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт, зохицуулах байгууллагуудын зүгээс шаардлага тавьж эхэлсэн. Энэ нь гадаадын улс орнуудад харилцан адилгүй байгаа. Жишээ нь, Европын орнууд, Хонконгод БОНЗ-ын нэлээд өндөр шаардлага тавьдаг. Төдөөс дээш ажилтантай, борлуулалтын хэмжээ нь тэдээс илүү бол заавал БОНЗ-ын тайлан гарга гэхчлэн шаардлага тавьдаг. Ирэх жил шаардлагаа улам хатуу болгоно гэсэн мэдээлэл бий. Олон нийтээс хөрөнгө татах гэж буй бол, жишээлбэл, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхэд журамд нь БОНЗ-ын шаардлагаа маш тодорхой тусгасан байдаг. БОНЗ-ын шаардлагыг эдгээрээс арай доогуур тавьдаг орон гэвэл Австрали, Японыг нэрлэж болно.
Нөгөөтээгүүр, аливаа тендерт орох бол БОНЗ-ын шаардлага тавьдаг болсон. Уул уурхайн томоохон компаниуд өөрсдөө БОНЗ-д анхаарахын сацуу ханган нийлүүлэгчдэдээ ч шаардлага тавьдаг. Тухайн компанийн БОНЗ-ын үзүүлэлт сайн байлаа ч ханган нийлүүлэгч нь хүлэмжийн хий их ялгаруулдаг, эсвэл хүний эрхийг зөрчдөг бол утгагүй. Бэлтгэн нийлүүлэгчдэд төлж буй мөнгөө хүний эрх зөрчдөг компанид өгөхгүй гэсэн зарчим баримталдаг байх нь. Түүнчлэн оролцогч талуудын эрх ашгийг чухалчилдаг. Үйл ажиллагаа явуулж буй газрынхаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх зэрэг нь бүгд БОНЗ-ын зарчимд багтдаг. Сүүлийн үеийн чиг хандлагаар томоохон компанийн захиралтай уулзаад “БОНЗ-ын тайлангаа танилцуулаач” гэхэд хэлэх үггүй сууж байвал ичгэвтэр бол сон. Өөрөөр хэлбэл, БОНЗ-ын үзүүлэлт нэр төртэй нь салшгүй холбоотой болсон гэсэн үг.
Мөн БОНЗ-ын зарчмуудыг хэрэгжүүлснээр олон эрсдэлээс сэргийлж болно. Эрсдэлүүдийг хянаж, аль болох багасгаж, стратегийн арга хэмжээ авдаг тул нэг ёсондоо эрсдэлийн удирдлагын том хэрэгсэл болчхож байгаа юм. Нөгөө талаар компанийн хамгийн том үнэт зүйл болох ажилтнууд БОНЗ-ыг чухалчилдаг болсон. Ялангуяа залуус өндөр цалин авахаас илүүтэйгээр ажиллахаар сонгож буй компанийнхаа зорилт, үйл ажил лагааг сайн судалдаг болжээ. Зөвхөн ашиг олохыг боддог, ажилтнуудаа олон цагаар хөдөлмөрлүүлдэг, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг компанид залуу үеийнхэн орж ажиллахаа больчихсон.