Узбекистаны Эрүүл мэндийн яам Энэтхэгийн “Marion biotech” компанийн эмийн худалдааг зогсоолоо. Тус компанийн үйлдвэрлэсэн “Doc-1 max”, “Ambronol” гэдэг эмээс хорт бодис илэрчээ. Ханиадны эдгээр эмийг уулгасны улмаас 0-5 хүртэл насны 20 хүүхэд нас барсан байна. Чанарын нарийвчилсан шалгалтын явцад эдгээр эмийн зарим багцад пропилен гликолын оронд, эсвэл үүний хамт этилен гликол, диэтилен гликол гэх хорт бодис агуулагдаж байсан нь тогтоогдсон гэнэ. Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, бусад эмийг нэмж шалгах зорилгоор тус улсын ЭМЯ өнгөрсөн онд импортолсон бүх эмийн борлуулалтыг зогсоожээ. Узбекистаны Улсыг аюулаас хамгаалах алба дээрх хэргийг эрүү үүсгэн шалгаж байна. Тэдгээр эмийг импортолсон Эмийн стандартчиллын эрдэм шинжилгээний төвийн ажилтнуудад 15 хүртэл жил хорих ял оноох бололтой.