Энэ сарын эхээр бараг Европ даяар дулаахан, агаарын температурын дээд үзүүлэлт найман улс, гурван өөр бүс нутагт бүртгэгдэв. Цастай, хүйтэн жавартай өвөл болдог Польшид өнгөрсөн ням гарагт бараг 19 градус хүрч дулаарсан байна. Испанийн Бильбао хотод мөн өдөр термометр +25 гэж заасан нь шинэ оны эхний өдрийн дундаж үзүүлэлтээс 10 градусаар илүү байв. Тэрчлэн Нидерланд, Лихтенштейн, Литва, Латви, Чех, Дани, Беларусьт агаарын температурын дээд үзүүлэлт шинэчлэгджээ. Герман, Франц, Украины зарим бүс нутагт мөн дулаарч, градусын шинэ дээд заалт бүртгэгдэв.
Альпын нурууны цанын баазууд цасгүй, энгэр ээвэр газарт зүлэг ногоон өнгөтэй байна. Польшийн нийслэл Варшавт энэ сарын 1-нд агаарын температур өмнөх оны мөн сарын дээд үзүүлэлтээс дөрвөн градусаар илүү байв. Беларусьт16.4 градусбайсан нь өмнөх дээд заалтаас 4.5-аар илүү үзүүлэлт аж. Манай гарагт температурын дээд үзүүлэлт олон удаа бүртгэгддэг ч ихэвчлэн шинэ рекорд өмнөхөөсөө 0.1 градусаар нэмэгдсэн байдаг.
Үүний сацуу Британи, Ирланд, Франц, Испанид 2022 оны цаг уурын байдлаа дүгнэж, түүхэн дэх хамгийн халуун жил болсныг зарлав. Британид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас бусад бүх сар ердийнхөөс дулаан байжээ. Харин арванхоёрдугаар сард нь долоо хоног хүйтэн жавартайбайж, Английн өмнөд хэсэгт хүртэл цас орсон гэнэ.
Европын олон оронд цаг агаар дулаарч байгаа тул хийн эрэлт буурч, үнэ ньдоошлов. Уур амьсгал дахь хүний нөлөөний улмаас цаг агаар дулаарах, эсвэл хэт халах үзэгдэл улам хүчтэй болсон гэж эрдэмтэд үзэж байна. Европт өвөл дулаарах ньашигтай байж болох ч зуны халуун нь хүний аминд хүрч, ургац алдахад хүргэдэг.