Дэлхийн хөрөнгийн болон бондын зах зээл өнгөрсөн онд 30 гаруй их наяд ам.долларын алдагдалд орсон нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдсонтухай Британийн “Financial times” сонин мэдээлэв. Өрнөдийн олон оронд инфляц өндөр түвшинд хүрч, бодлогын хүү өсөж, Украины дайныүр дагавар алдагдлын гол шалтгаан болсныг тус хэвлэлд онцолжээ. Хөгжингүй болон хөгжиж буй зах зээлийн “MSCI world” индекс мөн онд тавны нэгээр буурсан нь 2008 оноос хойших хамгийн том уналт болсон аж. Үүний сацуу Нью-Йорк, Шанхай, Майнын Франкфурт дэх хөрөнгийн биржийн хувьцаануудын үнэ ихээхэн унав. Тодруулбал, “S&P 500” индекс бараг 20, “Nasdaq” цахим биржийнх 33 хувиар буурсан нь 2008 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм.
Нөгөө тээгүүр, өнгөрсөн 40 жилд анх удаа Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд дэлхийн ДНБ-ий үзүүлэлтээс доогуур гарч болзошгүй тухай Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгджээ. “Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд цаашид ч удааширна. Энэ нь дэлхий даяар сөрөг хандлага бий болгоно. Хөгжиж буй эдийн засгийн дүр зураг бүр ч дор байна. Яагаад гэвэл тэдгээр улсад бодлогын хүү, долларынханш өсжээ. Эдгээр үзүүлэлт өндөр байгаа орнуудын хувьд энэ нь зүгээр л гамшиг юм” гэж тэрбээр хэлэв. Гэсэн ч Хятадын эдийн засгийн үзүүлэлт аажмаар сайжирч, оны эцэст байдал илүү дээшлэх гэнэ.