Бээжин АНУ-ын эдийн засгийг гүйцэж түрүүлэх боломжгүй хэвээр байгаа тул стратеги нь аажмаар эдийн засгийн шахалтад шилжиж байна. Тиймээс АНУ үүнд бэлтгэх хэрэгтэй гэж “Atlantic” сэтгүүлд бичжээ. Тус улсад одоо Хятадын геополитикийн стратегийн эдийн засгийн хэсэг дэх гүнзгий өөрчлөлтийн гадна үлдэх аюул нүүрлэх нь. Си Зиньпин эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэхээсгадна Коммунист намын анхаарлыг аажмаар өөрчлөхийг хичээж байсан. Үүний оронд Хятадын бусад орноос хараат байдлыг багасгаж, эдийн засгийн хөшүүргийн тусламжтайгаар чадвараа нэмэгдүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгож буй. Энэ байр суурь нь Хятад улс ойрын ирээдүйд тавьсан зорилтынхоо аль нэгийг, тухайлбал жинхэнэ баян орон болох боломжгүй гэдгээ далд хүлээн зөвшөөрсөнд үндэслэжээ. Гэхдээ АНУ үүнд хөнгөн хандах ёсгүй. Хятад улс асар том эдийн засгаа стратегийн зэвсэг болгон ашиглах чадвартай гэж Америкийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Дэн Блументал, Дерек Сиатхорс нар тэмдэглэжээ.
Урьд нь АНУ дэлхийн хамгийн том эдийн засагтай болохыг эрмэлзэж байсан Хятадад хариу арга хэмжээ авах шаардлагатай байсан шиг одоо ард түмэн, Коммунист намын ашиг сонирхлыг хангахын тулд эдийн засгийн албадлагын арга хэрэгслийг удаан хугацаанд ашиглахаар шийдсэн улсад Вашингтон хариу өгөх хэрэгтэй болж байна. Си Зиньпиний зорилгыг илүү сайн ойлгохоос эхлээд АНУ-ын засаг захиргааны дотоодүйл ажиллагаа маш чухал. Ингэснээртэдгээрийг хэрэгжүүлэхэд хялбар болно. Гэвч Хятадаас хараат байдлаа хязгаарлахыг холбоотнууддаа ятгахын тулд АНУ олон улсын түвшинд худалдааны суларсан бодлогоо сэргээх хэрэгтэй гэнэ.
Си Зиньпин 2020 онд хийсэн хэд хэдэн яриа хэлэлцээний үеэр шинэ арга барилаа дэлгэрэнгүй тайлбарлажээ. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг Бээжинд ашигтайгаар өөрчлөхөд Хятадын төрийн хяналтад байдаг зах зээлийн хүчирхэг талбараа ашиглаж болно гэж тэрбээр хэлсэн. Түүний үзэж байгаагаар энэ нь Хятадын технологийн дэвшлийг хязгаарлах, импортын сул хэсгийг цохих гэсэн Өрнөдийн оролдлогын эсрэг их тэмцлийн нэг хэсэг болохын хувьд маш чухал аж.
Хятад улс удаан хугацааны турш аж үйлдвэрийн тагнуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд технологи албадан дамжуулах аргыг ашигласан. Мөн Си Зиньпин “Хятадад үйлдвэрлэв 2025” төлөвлөгөөндөө 2015 оноос эхлэн хагас дамжуулагч, цахилгаан машин зэрэг салбарыг төрөөс иж бүрэн дэмжихээр тусгасан. Хятад улс эдийн засгийн хүчний тэнцвэрийг өөрт ашигтайгаар эргүүлэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт тэрбээритгэлтэй байгаа бололтой. Тэрчлэн хоёр орны эдийн засгийг “салгах” нь гарцаагүй гэж үзэж буй аж. Тэрбээр одоо энэ үйл явцыг өөрт хэрэгтэй нөхцөлөөр идэвхтэй сурталчилж байна.
Дотооддоо, хувийн хэвшил хөгжих нь хөл дээрээ бат зогссон зарим хүнийг намын хяналтаас гарахад хүргэж болзошгүй хэмээн Си Зиньпин санаа зовж байгаа бөгөөд энэ утгаараа аюултай гэж үзсэн аливаа үйл ажиллагааг боомилохыг оролдож буй. Нам нь эдийн засгаа хяналтдаа байлгахаар шийдсэн тул үрөгөөжтэйүйлдвэрүүдэд өргөжин тэлэх олон саад бэрхшээл тулгардаг. Тэдний байр суурийгюуны түрүүнд намын эрх ашигт үйлчилдэг салбарууд эзэлдэг. Энэ нь инновац, шинжлэх ухааны ололт амжилт гаргахад тус болохгүй бөгөөд ажиллаххүчнийтообуурчбайгааөнөө үед хөгжихөд тушаа болно.
Гэхдээ энэ нь Хятад улс АНУ болон бусад оронтой өрсөлдөхөөс татгалзсан гэсэн үг биш ч улсаас онцгойлондэмжихээртодорхойлсон технологио хөгжүүлэх, хамгийн чухал нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх тэргүүлэх байр сууриараа дамжуулан үүнийг хийхээр зорьж байна. Хятад улс дэлхийн анхны “үйлдвэр” ч биш, технологийн анхдагч ч биш, харин өрсөлдөгч нь нийлүүлэлтээс хамаарах үнэ цэнтэй бараа үйлдвэрлэгч оронболохын төлөө хичээж буй. Энэ нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн маш боломжийн бөгөөд үр дүнтэй хувилбар юм. Цахилгаан машинаар жишээ авъя. Хятад улс хилийн чанадад литий, кобальтын ордуудтай, тэдгээрийн тоог нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Тус улс эдгээр ашигт малтмалын тэргүүлэх боловсруулагч болохын төлөө ажиллаж байна. Экологийн хувьд цэвэр эрчим хүчний тоног төхөөрөмжийг хаана ч үйлдвэрлэж болох ч Хятадаас нийлүүлэх материалаас хамааралтай. Био эмийн салбарт Хятад улс эмийн үндсэн орцын үйлдвэрлэл, экспортод давуу байр суурь эзэлж, бэлэн эм үйлдвэрлэх хүчин чадлаа өргөтгөхийг эрмэлзэж байна.
Хятад улс эдийн засгаа хөгжүүлэхийг эрмэлзсээр байх ч үүнийгтэргүүлэх чиглэлээболгохгүй. Шинжлэх ухаан, технологийн салбарт асар их хөрөнгө оруулахдааБээжин юуны түрүүнд эдийн засгийн стратегийн нөлөөтэй болоход анхаарлаа хандуулах нь. Үүний үр дүнд стратегийн төлөвлөлт, үйлдвэрлэх чадвар, асар том зах зээлтэй гэсэн хослол нь эцсийн дүндээ гадаадын инновацыг сүйрүүлж, намаа Америкийн дарамт шахалтаас ангижруулж, Бээжинг эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх илүү олон хэрэгсэлтэй болгох нь Хятадын ялах онолын үндэс юм. Энэ бүхэн нь АНУ-ыг аж үйлдвэрийгзогсонгибайдалдоруулахүйл явцыг хурдасгахад хүргэж болзошгүй.
Хэрэв АНУ-ын бодлого боловсруулагчид болон хувийн хэвшлийнхэн энэ хувь тавилангаас зайлсхийхийг хүсэж байгаа бол Хятадын эдийн засгаас салан тусгаарлах үйл явцын талаар сайтар бодох нь зүйтэй. АНУ эдийн засгийн стратегиа эргэн харахгүй бол Хятадаас тэгш бус хараат байдалд шилжинэ. Энэ бүхэн дэлхийн хамгийн баян улсын эдийн засагт өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой. Америкчууд Хятадтай худалдаа хийж, хямд өртөгтэй хэрэглээтэй болохын оронд дотоодын илүү найдвартай үйлдвэрлэлд байр суурь олгох ёстой. Энэ бол тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Эхэндээ энэ нь эдийн засгийн бодитой хохирол учруулах ч хэтдээ Хятадаас хараат байдагАмерикийн хэрэглээний сүлжээндтасалдалүүсэхээсхамгаална.
Коронавирусийн цар тахал хувийн хэвшлийг хэдийн энэ чиглэл рүү түлхсэн. Одоо Засгийн газар энэ өөрчлөлтийг хуульчлах ёстой. Ийм бодлого зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжих боломжгүй. Үүнийг хоёр намын зөвшилцөл, мөн шинэ хуулиудаар баталгаажуулах учиртай.
Үйлдвэрлэлийнхээ нэг хэсгийг Хятадаас гаргаж, хямд бараа, бүтээгдэхүүнээс татгалзсаны хариуд АНУ эдийн засгийн илүү уян хатан байдалтай болно. Эдийн засгийн шинэ стратеги нь Хойд Америкийн үйлдвэрлэлийн өсөлтийг худалдааны найдвартай түншүүдийн импорттой хослуулах ёстой. Хоёр нам нь АНУ-ын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд энэ онд баталсан, Чип болон Шинжлэх ухааны тухай хууль нь үүний хамгийн сайн нотолгоо юм.
Америкийн стратегийн олон улсын бүрэлдэхүүн хэсэг нь илүү төвөгтэй асуудал. Учир нь хоёр нам нь дотоодын зах зээлээ дэмжих бодлого баримталдаг. Үүнийг зохицуулахын тулд Вашингтон Чөлөөт худалдааны гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Технологи дамжуулах тухай хоёр талын гэрээ байгуулах харьцангуй амар. Цөөн улс технологийн хүч чадалтай, Хятад руу технологи дамжуулахыг хязгаарлах нь Америкийн зорилго. АНУ-ын түншүүд үндэсний аюулгүй байдлын асуудал, мөн Хятад улс эхлээд гадаадын технологийг хуулбарлах, дараа нь анхны хөгжүүлэгчдийг зах зээлээс шахах хандлагатай байдагт санаа зовж байна. Гэвч тэдний зарим нь Хятадаас хараат байдлаасаа салах хэрэгтэй ч үүнийг даван туулахын тулд Америкийн шат дараатай бодлого, цаг хугацаа шаардлагатай.
Энэ утгаараа салбарын онцлогтой гэрээ хэлцэл нь зөвхөн технологид төдийгүй жишээлбэл, эмийн салбарт ч ашигтай байж болох юм. Угарга нь АНУ-ын ашиг сонирхолд нийцсэн нийлүүлэлтийн сүлжээнд хятадууд оролцохыг хатуу хязгаарлахад оршино. Ийм зохицуулалт нь компаниудад АНУ-ын зах зээлд урагшлах боломж олгож, хятад өрсөлдөгчгүй болгох аж.
Хятадын шударга бус өрсөлдөөнийг харж байгаа АНУ-ын засаг захиргаа болон Конгресс Худалдааг дэмжих газраараадамжуулан салбарынонцлогтойхэлэлцээ хийх шаардлагатай талаар Ерөнхийлөгчид зөвлөгөө өгдөг. Үүний дараа Хятадын ажиллах аварга том хүчний зарим үүргийг Энэтхэг, Индонез, Филиппин зэрэг Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орон руу шилжүүлэхийг түншүүддээ ятгах юм.
Си Зиньпиний эдийн засгийн шинэ стратеги хэр хол, хурдан хэрэгжихнь одоогоор тодорхойгүй байгаа ч түүний эдийн засгийн албадлагын зарим шинж тэмдэг хэдийн илэрчээ. АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг байрлуулсан Өмнөд Солонгостой өргөн хэрэглээний барааны худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцоогоо Хятад улс 2017 онд хаасан. Канберра “Ковид”-ийн гарал үүслийн талаар тайлбар шаардсаных нь хариуд 2020 онд Бээжин Австралитай хийх худалдаагаа хязгаарлав. Литва Тайваньтай дипломат харилцаагаа бэхжүүлсний дараа 2021 оны эцсээр Хятад улс Литвад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлохоос татгалзаж эхэлсэн. Хэрэв энэ асуудлыг эс хайхран орхивол Хятад улс нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөхөдбэлэнбайдалньүйлдвэрлэл, худалдааны тэнцлийг Бээжингийн талд ашигтайгаар эргүүлэх аж.
Хятад улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, биотехнологи болон бусад салбарт олон компани байгуулж байна. Хэзээ нэгэн цагт Вашингтон Бээжинд таалагдахгүй зүйл хийвэл Хятад эдгээр салбарт шаардлагатай гол бараагаа нийлүүлэхээ зогсоож мэдэх. Хятадын эдийн засгийн сорилтуудын мөн чанар өөрчлөгдсөн. Тиймээс Америк энэ сорилтыг үр дүнтэй даван туулахын тулд дасан зохицох ёстойг “Atlantic” сэтгүүлд тэмдэглэжээ.