Бали аралд 1980 онд дунджаар гадаадын 150 мянган жуулчин очдог байж. Харинөдгөө тэдний тоо зургаан сая, дотоодын зочид 10 сая давж, хүн ам нь 40 гаруй жилийн хугацаанд 70 хувиар нэмэгджээ. Энэ хүчин зүйл нь дэд бүтцийн хөгжлөөс гадна байгалийн баялгийн хууль, тогтоомж султай тус бүс нутгийг усны хомсдолд ороход хүргэсэн гэж байгаль орчны мэргэжилтнүүд үзэж байна. Эрт цагаас эл арлын усны эх үүсвэр нь галт уулын гаралтай нуур, гол, мөрөн, гүний ус байжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн үндэсний субак системийн тусламжтайгаар усаа нутаг дэвсгэртээ хуваарилдаг аж.
Балийн тариаланчдын ярьснаас үзвэл субак суваг бүхий цагаан будааны талбай дээр гольфын, эсвэл зугаа цэнгэлийн паркууд барьсан гэнэ. Уг систем дэх усны байгалийн хуримтлуулагч болдог ой модыг зочид буудлын цогцолбор барихад зориулж тайрчээ. Түүнчлэн усны нөөцийг ашиглах дүрмийг олон оршин суугч үл тоомсорлодгоос гүний ус шавхагдаж буй аж. Нийтийн ус дамжуулах шугам сүлжээний оронд тэд хяналтгүй гаргасан худаг, цооногоос усаа авдаг болжээ. Аялал жуулчлал нь Балигийн эдийн засагт чухал ач холбогдолтой ч усны зохицуулалтад байнгын хяналт тавихгүй бол хүн амьдрах аргагүй нөхцөл байдал үүсэхийг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулж байна.