АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Индонезийн Ява аралд газар 5.6 магнитудын хүчтэй хөдөлжээ. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 162-д хүрснийг “Kompas” сонин уламжлав. Амиа алдсан хүмүүсийн олонх нь хүүхэд байсангэнэ. Олон зуун хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэний сацуу гудамжинд эмчлүүлж байна. Аврагчид нуранги дороос амьд хүмүүсийг олох найдвар тээн хайлтаа үргэлжлүүлж байгаа аж.
Баруун Ява мужийн эрх баригчдын мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь нийслэл Жакартагаас зүүн урагш 74 км-ийн зайд байжээ. Газар хөдлөлт чичиргээ тус хотод ч мэдрэгдсэн байна. Тэнд олон давхар байшингаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн аж. Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр байгалийн гамшгийн голомт нь таван км-ийн гүнд бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлт бүртгэгдсэн нутагт хүн ам шигүү суурьшсан, хөрсний гулгалт ихтэй, эндхийн олон байшин бат бөх чанарын хувьд маш муугаасовоолсон хог болон хувирчээ. Баруун Ява мужийн захирагч Ридуан Камилын мэдээллээс үзвэл 326 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна. Гамшиг болсон бүс нутаг, тэдгээрийн алслагдсан хэсгүүдэд олон хүн байсан, түргэн тусламжийн машинууд ирсээр буй учраас бэртэж гэмтсэн, амиа алдсан хүний тоо нэмэгдэх бололтой. Одоогоор 13 мянга гаруй хүн гэр орноо орхин гарч, 2000 байшин эвдэрсэн гэхмэдээлэл байна. Газар хөдлөлтийн улмаас эмнэлгүүд цахилгаангүй болсон учир хохирогчдын олонх нь машины зогсоол дээр эмчлүүлэх шаардлагатай болжээ.
“Галын цагариг” бүс буюу Номхон далайн сав газрын хагарлын шугамд оршдогийн улмаас Индонезэд газар хөдлөх, галт уул дэлбэрэх, цунами болох үзэгдэл байнга гардаг. 2004 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунами бараг 230 000 хүний амийг авч одсон юм. Дараа нь 2018 онд Сулавеси аралдболсон гамшгийн улмаас 2000 гаруй хүн амиа алдаж байв.