Италийн эрх баригчид эрэгтээ буухыг зөвшөөрөөгүйн улмаас Сицилийн боомтод олон хоног байсан усан онгоцноос гурван цагаач үсэрснийг цагдаа нар аварсан ч тэдэнд юу тохиолдох нь тодорхойгүй байна. Тус улсын Засгийн газар Газар дундын тэнгисээр дамжин ирдэг хууль бус цагаачдыг тээвэрлэж буй хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг зогсооно гэж мэдэгдсэний дараа гурван хүн цөхрөнгөө барсан алхам хийсэн аж.
Хүмүүнлэгийн байгууллагууд Далайн болон Европын хууль тогтоомжийг зөрчсөн гэж Италийн Засгийн газрыг шүүхэд өгөхөө мэдэгджээ. Сицилийн боомтод Норвегийн далбаатай, “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын “Geo Barents”, Германы далбаатай, тус улсын буяны “SOS humanity” байгууллагын “Humanity 1” зэрэг дөрвөн аврах усан онгоц буй аж. Эрэг рүү зөвхөн хүүхдүүд болон эрүүл мэндийн асуудалтай 501 хүнийг гаргахыг зөвшөөрсөн гэнэ. Үлдсэн 250 хүн онгоцонд гацсан хэвээр бөгөөд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж буй ч эрэг рүү гарч чадахгүй байна. Ухаан алдсан нэг хүнийг “Humanity 1”-ийнхэн авч явсан аж. Үүнээс гадна 327 хүнтэй аврах хоёр усан онгоц далайд байна. Зарим цагаач усан онгоцонд сууснаас хойш хоёр долоо хоногоос илүү хугацаа болж буй гэнэ. Дөрвөн усан онгоцон дээрх хүмүүс шал, тавцан дээр унтаж, тэдний дунд өвчин тархаж, халуурч, эм тариа, хоол хүнс нь барагдаж байгаа ажээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр ажлаа авсан Италийн шинэ Ерөнхий сайд Жоржио Мелони саяхан ярилцлага өгөхдөө усан онгоцондоо цагаачдыг суулгасан улс нь тэднийг хариуцна, эс бөгөөс тэдгээр онгоц далайн дээрэмчдийнх болно гэж мэдэгдсэн юм. Цагаачдын хувьд Итали нь Европ руу нэвтрэх гарц юм. Ихэвчлэн Хойд Африкаас энэ он гарснаас хойш 85 мянган хүн Италид хийлдэг завиар очсон тухай НҮБ мэдээлжээ. хэвчлэн осолдож, цагаачдыг хүмүүнлэгийн усан онгоцууд авардаг гэнэ.
ог тус комиссоос гаргасан байна.