Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью Йорк хотноо ажиллаж, есдүгээр сарын 21-нд 77 дугаар чуулганы ерөнхий санал, шүүмжлэлд оролцоно. Шийдвэрлэх мөч харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн хүрээнд есдүгээр сарын 20-26-нд өдрүүдэд болно. Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцох төлөвтэй байна.
Мөн хоёрдугаарт ОХУ-д болох Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь улс орны хувьд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үеэр томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзана" гэлээ.