БНСУ манай улсаас нислэг хүлээн авахгүй гэж мэдэгджээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнээс үүдэлтэйгээр БНСУ-ын УОК-оос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас ирж буй зорчигчдоос коронавирусийн халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарласан. Иймд дамжин өнгөрөх нислэгийн зорчигчид хохирч үлдсэн. Учир нь нислэгүүд цуцлагдаж байна" хэмээн мэдээллээ.