Монгол улсын Засгийн газраас цар тахлын тухай хуулийн хүрээнд бүх айл өрх болон нэр бүхий 9 байгууллагаас бусад ААНБ-ын тог, дулаан, цахилгааны төлбөрийг төр энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэл хариуцан төлж байсан. Харин он гарснаас хойш иргэд өөрсдөө тог, усныхаа мөнгийг төлж эхэлсэн.
Иргэдийн хувьд тогны мөнгө өмнөхөөс хэд дахин нэмэгдэж тооцогдож байна гэх санал гомдлыг ихээхэн гаргаж буй. Тэгвэл ус, дулааны мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол Монгол банкны мэдээллийн санд орно гэдгийг ХҮТ-4-өөс зарим айлуудад сануулж, мэдэгдэл хүргүүлжээ.