Манайхан ер нь дураараа. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хаягнаас ч харагдана. Нүд эрээлжлэм эрээн мяраан, салбарч ноорсон болон үсэг нь унасан, гэрэл нь унтарсан хаягууд хувийн хэвшилд илүү анзаарагдлаа. Үүнээс үзэхэд хувийн хэвшилд баримтлах хаягийн нэгдсэн стандарт байдаггүй бололтой.