УИХ-ын гишүүд шуурхай хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Түшээд ээлжлэн байр сууриа илэрхийлж, зарим нь Ерөнхий сайдаас асуулт асууж байв. УИХ-ын гишүүн Н.Ганибалын ээлж ирэхэд тэрбээр “У.Хүрэлсүх манай нутгийн ах. Би дэмждэг. Үргэлжлүүлээд Ерөнхий сайдаа хийгээсэй хэмээн хүсэж байна. Өнөөдөр чинь эргэн тойрны хүмүүс яасан сайхан баясгалантай сууна вэ. МАН-ын эрэгтэй гишүүд үсээ гельдчихсэн, эмэгтэйчүүд, бүсгүйчүүд үс гэзгээ янзалчихсан сайд, дарга болохыг хүсээ юу” гэх агуулгатай үг хэлэв. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ чинь одоо” хэмээн уулга алдаж, үгээ залгиад араас түүний микрофонийг хаалаа. Улмаар Ерөнхий сайд, түүний танхимыг огцруулах уг хуралдаанд УИХ-ын зарим гишүүн согтуу ирэв үү гэх хардлагыг төрүүлэв.